УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал өөртөө онц дүн тавив

Г.Занданшатарын Засгийн газар огцорч, Н.Учралын танхимын бүрэн эрх хэрэгжиж эхлээд 80 гаруй хоног өнгөрч байна. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд 16 яам 19 сайдтайгаар танхимаа бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, 100 хоногтойгоо золгож, ард түмнээс дүнгээ сонсох мөч ойртсоор.

Гэвч тэр хэдийн өөртөө онц дүн тавьчихаад буй. Тухайлбал, сүүлийн үед "Засгийн газар 80 хоногтоо дуусдаггүй олон яриаг дуусгалаа", "Шударга тэтгэврийн тогтолцооны реформыг хийж чадлаа, "100 хоногтоо 100 реформ танилцуулна" хэмээх сүржин мэдэгдлүүд хийх болов.

Тэр ч бүү хэл хуулийн төсөл дээр хамтран ажилласан хүмүүст өөрийн гарын үсэгтэй "Батламж" тараагаад зогсож байна. Энэ нь ажлаа танилцуулах гэж яарсан гэхээс илүү наадам дөхөж улс төржилт намжин, АН-тай ҮХЦ, УДШ-ийн гишүүний томилгоогоор тохиролцож огцруулах акцыг "унтрааж" дөнгөсний баясал юм.


Аливаа Засгийн газрыг 100 хоног хүртэл нь харзнадаг бол Н.Учралын Загийн газрыг бүрдээд сар ч болоогүй байхад шүүмжилж эхэлсэн. Засгийн газрыг огцруулах агуулга ч хөндөгдөж, түүнийг сандаргаад амжсан. Тэгвэл тэр яагаад яаран өөртөө дүн тавьж, болоогүй 100 хоногийг ахин дахин дурсах болов.

Нэн тэргүүнд, АН-ын акцаас мултарч амсхийгээд буй. Тодруулбал саяхан ҮХЦ-ийн гишүүн болон УДШ-ийн Ерөнхий шүүгийн томилгоон дээр АН-тай тохиролцсон нь анзаарагддаг.

Эргэн сануулахад, УДШ-ийн Ерөнхий шүүгчийг томилох сургаар О.Цогтгэрэлийн албан бланк дээр Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн, Ц.Цогтыг тус орон тоонд томилсноор АН-ын акц саарсан. Учир нь Ц.Цогт сайн хуульч байхаасаа гадна АН-д нүүртэй нэгэн юм. Дараа нь ҮХЦ-ийн гишүүний хоёр сул орон тоонд АН -ын угшилтай хуульч Г.Эрдэнэбатыг, МАН-аас "ногоон автобусны" хэргээс улс төрөөс "арчигдсан" Ж.Сүхбаатарыг томилж, зохьцсон.

Хоёрт, Ерөнхий сайдын чуулганы индрээс "Би сайн ажилласан" хэмээн хашхирч буй нь Оюу Толгойн хэлэлцээрийг үр дүнтэй болсон гэж үнэмшиж буйтай холбоотой. Гэвч Засгийн газрын сүржин мэдэгдэл шиг амжилттай болоогүй, Рио Тинтогийн мэдэгдэлд зээлийн хүүг бууруулан тухай болон энэ жилээ ногдол ашиг хүртэх талаар дурдаагүй байгааг АН-ын гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийж нийтэд зарлав. Эсрэгээр ОНТРЭ-гийн хэлэлцээнд харилцан тохиролцоонд хүрсэн гэх ноцтой агуулга хөндөгджээ.

#Засгийн газрын мэдээлэл: хэлэлцээрийн үр дүн зээлийн хүүг 2.6 хувиар бууруулж 7.9 болгосон. Менежментийн төлбөрийг зардлын 9 хувиас 3.5 хувь болгож бууруулсан.

Үүнтэй зэрэгцэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газраас яаралтайгаар зүтгүүлж, зэсийн АМНАТ-ыг бууруулахаар завдсан нь Рио Тинтод найр тавьсан үйлдэл болж байгааг улс төрчид төдийгүй иргэд шүүмжилсээр байна.

Харин түүний 100 хоногтоо танилцуулахаар бэлдэж буй 100 реформ гэдэг нь Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон дагалдах 99 хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг хэлсэн байх магадлалтай.

Хуулийн нэршил анх Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл байсан. О.Цогтгэрэлийн өргөн барьсан Эдийн засгийн эрх чөлөөний хуультай нэгтгэснээр нэрийг нь өөрчилж, яаралтай горимоор хүч түрэн батлуулсан. Энэ талаар АН-ын бүлгээс эрх баригчид сөрөг хүчний санаачилсан хуулийг хамтатган хэлэлцэх замаар завхруулсан чуулган боллоо гээд үг хаяад амжсан.

Хууль хэрэгжиж эхлээд, үр дүнгээ өгөх хүртэл хугацаа шаардлагатай. Нэг үгээр бол, 100 хоногтоо тэр реформ гэх афоризмтай сууж байна гэсэн үг. Ийн хэлэхийн учир нь мэдэгдээд бизнесээ эхлүүлдэг болох төрийн албан хаагчдыг амралтын өдрөөр ажиллуулахгүй болох зэрэг амлалт нь өдгөө ч биеллээ олоогүй байна.

Түүний өнгөрсөнд хэлсэн ярьснаас хамгийн бодитой ажлууд нь ТҮЦ эргэн ирж, Х.Нямбаатарыг хотоос явуулсан нь гэхэд дэгсдэхгүй. Гэвч шинэ хотын даргатай болсноор махны үнэ ч буураагүй, эрэл сурал болсон нөөцийн мах нь "олдоогүй".

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Танхимаа ч өөрөө бүрдүүлж чадаагүй ш дээ .

Эдийн засагч
Эдийн засагч

Рио-н эдийн засгийн алуучдын эрхшээлд орж нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болж байна даа энэ Засгийн газар. Огцруулах нь зүйтэй.Хөөрцөглөөд байгаа 7.9 хувь болгож төлөх зээлийн хүү нь Рио-н авч буй зээлээс даруй 3-4 хувиар өндөр багйаа юм. Харьцуулаад байгаа бондын хүү нь манай жижиг компаниудын анх удаа олон улсын зах зээл дээр гаргаж байгаа, арилжааны зориулалттай бонд юм шүү дээ. Гэтэл Рио ямар компани билээ, хэдэн хувийн хүүтэй мөнгө олон улсын зах зээлээс босгож яадах билээ. Тэгээд ч энэ чинь арилжааны биш хөрөнгө оруулалтын зээл. Тиймээс энэ зээлийн хүү бол мөлжлөг хэвээрээ байна гэсэн үг. Түүнээс гадна хүүгээс хүү тооцдог луйврын схемийг болиулав уу, өмнө үндэслэлгүйгээр тооцсон байж болзошгүй 6,0 тэрбум долларын хүүгийн өрийг хэлэлцэв үү, одоо Оюу толгойн балансад бүртэчээд байгаа 20.0 тэрбум долларын зээл нв бүгд Оюу толгойн төсөлд зарцуулагдсан уу, Рио-н буруушаас болж нэмж гарсан зардлыг санхүүжүүлсэн зээлийг хэн төлөх вэ гэхчлэн маш их зүйл тодорхойгүй байна. Энэ оноос ногдол ашиг авна, тооцох аргачлалыг хэлэлцэж байна гэнэ. Ногдол ашгийг тооцож ядаад байх юм байхгүй. Оюу толгой ямар ашигтай ажиллана, компанид үлдээх тусгай зориулалтын нөөц, сангуудад үлдээх хэсгийг тохироод, үлдсэн ашгийг 34/66-н харьцаагаар хуваана. Гагцхүү Оюу толгойн ашигт нөлөөлөөд байгаа Рио луйвараар авч буй хүү, менежментийн төлбөр зэрэг зардал болон бусад зардлыг яаж тооцох вэ, хэрхэн хяналт тавих вэ, ачуулж буй баяжмалын хэмжээ, түүнд агуулагдаж байгаа зэс, алт болон бусад дагалдах элемэнтийн үнэн зөв тооцож байгаа эсэх, өөрөөр хэлбэл Оюу толгойн орлогыг зөв тайлагнаж байгаа эсэхийг хэрхэн хянах зэрэг зүйлийг Рио-н луйвчидтай хэлэлцэх ёстой. Түүнээс гадна Хөрөнгө оруулалтын луйврын гэрээгээр Рио-с суутган тооцох бүх татварыг чөлөөлсөн учраас эд ингэж луувар хийх боломжтой болсон. Түүнээс биш Монгол Улсын татварын хуулийн дагуу Рио-н авч байгаа зээлийн хүү, менежмэнтийн төлбөр, бусад төлбөрүүдээс 20 хувиар суутган татвар авах, Оюу толгойн борлуулсан зэс, алтнаас өсөн нэмэгдэх АМНАТ /борлуулалтын орлогын 11-15 хувиар/ авч байсан бол бидэнд эрх өгөөж нь хавьгүй илүү байх байжээ. Дашрамд дурьдахад өнөөдрийн байдлаар гэрээ байгуулж байсан үеэс зэсийн үнэ 3 дахин, алтны үнэ 4 дахин нэмэгдэж, хэдийн луйврын янз бүрийн зардал нэмсэн ч Оюутолгойн ашиг асар их болж, хүссэн ч эс хүссэн ч Монгол улсад ногдол ашиг төлөх болчоод байна.

Эдийн засагч
Эдийн засагч

Ашигт малтмалын хуулийн төсөл юу болов. Энэ чухал хуулийг чоно борооноор болгож болохгүй. Энэ засгийн газар болон зарим урвагч гишүүд Рио-н захиалгаар зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ-ыг бууруулахаар янз бүрийн аргаар их зүтгүүлж байна. МАН-ын бүлгээс уг асуудлыг огт хөндөхгүй орхино гэж нэг хошгоруулаад, дараа нь хуульдаа өөрчилдгөө өөрчлөөд мөрдөж эхлэх хугацааг тусдаа тогтоолоор, эсвэл мөрдөх журмын тухай хуулиар зохицуулна гэж гөлөг төөрүүлж байна. Нэгэнт Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ыг бууруулчихвал хэзээ мөрдөж эхлэхээс хамаарахгүй ОНТРЭ-ийн лицензтэй талбайн хөрөнгө оруулалтын гэрээг хийх үед нөгөө тал танай хуулиар зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ 11-16 хувь биш, 1-5 хувь шүү дээ, хуульд заасан хувь хэмжээгээр л бид уг АМНАТ-ыг төлнө гэхэд бид яаж ч чадахгүй. Өсөн нэмэгдэх АМНАТ гэдэг бол уул уурхайн компаниас ямар ч зардал нэмж гарахгүйгээр зах ээлийн үнийн өсөлтөөс олж байгаа цэвэр ашиг юм. Тийм учраас өсөн нэмэгдэх АМНАТ-ыг харьцангуй ахиу хувь хэмжээгээр тогтоодог. Манайд 68 хувиар тогтоож байсан тохиолдол ч бий.

Эдийн засагч
Эдийн засагч

Мөн энэ Засгийн газар Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх, ялангуяа өсөн нэмэгдэх АМНАТ-ыг бууруулахгүй бол бусад зэсийн төсөл явахгүй байна, хөрөнгө оруулагч нар ирэхгүй байна гэж худлаа үндэслэл хэлж байна. Гэтэл ирэх 3 жилд ашиглалтад оруулах зэсийн 5 ордын нөөц нь нийлээд 3 сая хүрэхгүй тонн зэс агуулж байгаа юм байна лээ. Гэтэл Оюутолгой 31,0 сая тонн /Хурц гуайн ярьснаар цаашид өсөх ба 60,0 сая тонн хүрэх боломжтой/ зэсийн нөөцтэй, ОНТРЭ-ийн лицензтэй талбайн нөөц 10,0 сая тонн зэс агуулж байгаа шүү дээ. Тэгэхээр 3 сая тонн зэс гаргахын тулд 40.0 гаруй сая тонн зэсээс авах өсөн нэмэгдэх АМНАТ-аа бууруулдаг ямар эдийн засагч байх вэ. Иймээс энэ Засгийн газарт найдалтгүй болох нь тодорхой байна.

Холбоотой мэдээ

Back to top button