НИЙГЭМНийгэм мэдээ

Камертон хамтлагийн дуучин Д.Болд бие даасан тоглолтоо үнэгүй хийхээр болжээ

Камертон хамтлагийн дуучин, төрийн соёрхолт Д.Болд наймдугаар сарын 15-нд “Хайрын хүч” бие даасан тоглолтоо үнэ төлбөргүй хийхээр болжээ. Тус тоглолтыг үнэгүй үзэхийн тулд "Uram" аппликейшныг татаж өөрийн хүссэн хүндээ урмын үг хэлж буй гурван видео бичлэгээ байршуулах юм байна. Улмаар тоглолтын тасалбарын QR очих аж.

Энэ тухай тэрбээр өөрийн "Хөгжим бол зөвхөн сонсох зүйл биш, өөрчлөлтийг эхлүүлэх хүч юм. Би хөгжмөөр дамжуулан нийгэмд эерэг нөлөө, сайн сайхан, биесээ хайрлах цэнийг түгээх шинэ алхмаа эхлүүлж байна. Миний тоглолт үнэ төлбөргүй бөгөөд та ойр дотнын хэн нэгэндээ "Хайртай шүү" гэж хэлээд ирэхэд л болно" гэжээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button