Орон нутаг
Баяр наадмын амралтын өдрүүдэд Отгонтэнгэр хайрхны тусгай хамгаалалттай бүс рүү 20.549 аялагч нэвтэрчээ

Баяр наадмын амралтын өдрүүдэд Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газарт дотоод, гадаадын 20.549 аялагч зорьж очсон байна. Аялал жуулчлалын урсгал эрчимжсэн энэ хугацаанд байгаль хамгаалагчид байгаль орчны хууль, журам, гал түймрийн болон хог хаягдлын талаар урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг аялагчдад тогтмол хүргэж, хамгаалалтын бүсэд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласан байна.
Мөн аялагч, жуулчдын дийлэнх нь хог хаягдлаа ил задгай хаялгүй, зориулалтын цэгт төвлөрүүлэн хаяж байсан нь байгаль хамгаалах ухамсар, хариуцлага нэмэгдэж байгаа гэдгийг Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газраас мэдээллээ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.