“Био анагаах ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ШУА-ын төв байранд болно
Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.
09:00 цагт: “Био анагаах ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ШУА-ын төв байранд болно.
10:00 цагт: Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байранд СОР17 Мэдээллийн төвийг нээж, БОУАӨ-ийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин болон МОНЦАМЭ агентлаг, COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албанаас анхны мэдээллийг хийнэ. Уг Мэдээллийн төвд Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар 7 хоног бүр цуврал мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд зориулан өгч байх юм.
11:30 цагт: Азийн шилдэг шигшээ багууд оролцох Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ-ийг зохион байгуулахтай холбогдуулан Монголын волейболын холбооноос Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: БНСУ-ын REMISSION 1°C дулаан эмчилгээний дэвшилтэт төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвд хүлээлгэн өгөх, хавдрын эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэхтэй холбоотой санамж бичигт гарын үсэг зурах ёслол ЭМЯ-нд болно.
Үзэсгэлэн:
- МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн 8 дугаар сарын 3-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
- "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.
Орон нутагт:
-Говь-Алтай аймгийн Дөргөн нуурт залуусын оюун ухаан, ур чадвар, эв нэгдэл, бүтээлч байдал, үндэсний соёл, эх оронч үзлийг дэмжих зорилготой “Жангар” залуучуудын фестиваль болж байна.
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 30-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
- БНСУ-ын Пусан хотноо ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулга энэ сарын 29-нийг хүртэл болно.
- Хонконг хотноо Туялзуур сэлэмний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-ныг хүртэл болно.
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. -Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.