НИЙГЭМНийгэм мэдээ

ОБЕГ: Борооны улмаас ус тогтсон зургаан дуудлага бүртгэгдаж, соруулжээ

Өчигдөр, өнөөдөр орсон борооны улмаас нийслэлийн зарим байршлуудад ус тогтсон 6 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Геодизи усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын нийт 28 ажилтан, албан хаагч, 12 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллан, 6 байршлын усыг соруулж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Бусад дуудлагад дүүрэг, хороо, СӨХ-ийн холбогдох албан тушаалтанд мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн. Ойрын өдрүүдэд түр зуурын усархаг аадар бороо орохыг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.

Иймд иргэд та бүхнийг хол ойрын замд баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй байдлыг хангаж, болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button