Нийгэм мэдээ

Энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангид дээд тал нь 35 хүүхэд хичээллүүлнэ

Энэ хичээлийн жилээс эхлэн ерөниий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид суралцах хүүхдийн тоог дээд тал нь 35, аймагт 30, суманд 25 сурагчтайгаар хичээллүүлэхээр Боловсролын яам бэлтгэж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлэг байгаа бөгөөд эхний ээлжид 971 бүлэг буюу 89.2 хувийг нь 40-өөс доош хүүхэдтэй болгохын тулд төрөлжсөн ахлах, дунд, бага сургуул байгуулахаар төлөвлөжээ. Нийт 3000 болон түүнээс дээш хүүхэдтэй 38 сургуулийн арвыг нь энэ хичээлийн жилээс эхлээд 3000-аас доош хүүхэдтэй болгож, нэг ангид суралцах хүүхдийн тоог 35-аас ихгүй байлгахаар тооцож байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button