Улс төрийн мэдээ

Г.Дамдинням ОХУ болон БНХАУ-тай шатахууны асуудлаар хэлэлцээ хийнэ

ОХУ-ын дотоодын шатахууны хомсдлоос шалтгаалан Монгол Улсын дотоодын хэрэгцээг тогтвортой нийлүүлэхэд асуудал үүсэх эрсдэл бий.

Иймээс Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний импортын асуудалд урт болон дунд хугацааны бодлого боловсруулах шаардлага тулгараад байгаа билээ. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ, БНХАУ-тай тодорхой яриа, хэлэлцээг хийсэн талаараа мэдэгдсэн.

Тэрбээр БНХАУ руу шатахууны нийлүүлэлтийн асуудлаар хэлэлцээг эрчимжүүлэхээр албан томилолтоор явах аж. БНХАУ дахь томилолтынхоо өмнө ОХУ-д мөн ажиллаж, шатахууны асуудлаар талуудтай хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. БНХАУ-ын зүгээс эхний ээлжид 6000 тонн АИ-92 автобензин нийлүүлэх боломжтой хэмээсэн бөгөөд энэ хэмжээг манай талаас хоёр дахин нэмэгдүүлэх хүсэлт тавьсан байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ажлаа өгөөд чаддагаа хий.

зочин
зочин

далдага ажлаа өг

Холбоотой мэдээ

Back to top button