Нийгэм мэдээ

Үйл явдал: Ц.Сандаг-Очир салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзалт хийнэ

 Өнөөдөр |2026.08.11| болох үйл явдлын тойм.

09:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ.

11:00  цагт: БОУАӨ-ийн сайд, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир салбарын эрдэмтэн, судлаачидтай  COP17-гийн талбай, Zone D met27-д нээлттэй уулзалт хийнэ. 

16:00 цагт: МУЭ-ийн гишүүн зураач, Ногоон морь нийгэмлэгийг үндэслэгч С.Машбатын “Би 50 жил зурлаа” бие даасан үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн “Арт галерей”-д болно. 

Үзэсгэлэн:

-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн гарч байна.  

-Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг харуулсан тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд үргэлжилнэ.

-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна. 

Орон нутагт:

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button