Улс төрийн мэдээ

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчидтэй танилц

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид өчигдөр |2026.08.10| үнэмлэхээ гардан авчээ. Тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр:

  • МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгч Э.Галбадрал
  • АЗХны Хэрэг эрхлэх газрын дарга, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Билгүүдэй
  • УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нар албан ёсоор бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан байна.

Ардчилсан намын залуучуудын байгууллага Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 15-нд зохион байгуулагдана.

Нэр дэвшигчдийн ажлын туршлагын тухайлбал,

Э.Галбадрал

  • УИХ-н тамгын газар 2009-2012 онуудад,
  • “Мон-Атом” төрийн өмчит компанийн Стратеги, бодлогын газрын дарга 2012-2014 онуудад,
  • “Мон-Атом” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралаар 2014-2016 онуудад,
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч даргаар 2016-2017 онд
  • Монгол улсаас АНУ-н Сан франциско хотод суух Ерөнхий консулаар 2017-2020 ондуудад,
  • Монгол улсын Ерөнхийлөгчийн улс төрийн намуудын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр 2021-2025 он хүртэл
  • 2025 оны гурван сараас одоог хүртэл МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр ажиллаж буй юм.

Д.Билгүүдэй

  • Улсын Их Хурлын гишүүний зөвлөх
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх
  • Боловсрол, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хэлтсийн дарга
  • Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Үндэсний зөвлөх

С.Цэнгүүн

  • 2017 онд "Атмор" ХХК, Маркетинг менежер
  • 2020 онд "Штаб Левел" ХХК, Гүйцэтгэх захирал
  • 2022 онд "Атмор" ХХК, ТУЗ дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цэнгүүн гарна шүү

Холбоотой мэдээ

Back to top button