СОР17: Иргэдэд нээлттэй Ногоон бүсийн СОНИН САЙХАН
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ийн Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өчигдөр албан ёсоор эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Ийнхүү хурлын хоёр дахь өдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийсэн билээ.
Ногоон бүс нь иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбосон, олон нийтэд нээлттэй оролцооны талбар юм.
Энд байгаль орчны шийдэл, шинэ санаа, инновац, сайн туршлага, төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулж, оролцогч талууд туршлага солилцох, хамтын ажиллагаа өрнүүлэх боломж бүрдэнэ.
Ногоон бүсийн нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон байгаль хамгаалагчдын төлөөлөл оролцлоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир “Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулж байгаа. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хотод хүлээн авч байгаа. Энэ удаагийн COP17 улс орны Засгийн газар, олон улсын байгууллага,эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, иргэний нийгмийн байгууллага залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөлөл өргөн хүрээнд оролцож байна.

COP17 эхний өдрийн тоон мэдээллээр цэнхэр бүсийн арга хэмжээнд 15107 хүн бүртгүүлсэн бөгөөд бүртгэж үргэлжилж байна. COP17 хуралтай холбоотой 167 улсын төлөөлөгчид манай улсад ирсэн ба нийслэлд 9736 зочид буудлын өрөө захиалга авчээ Ногоон бүсээс гурван үр дүнг хүлээж байна. Хэрэгжиж болох сайн туршлага хуваалцах, хамтын ажиллагааг бий болгох, COP17 төсөл санаачилга хөрөнгө оруулалтыг бий болгох чухал" гэдгийг онцоллоо.

Ногоон бүсийн үйл ажиллагаа, , COP17 дараа өндөрлөхгүй. Харин хурлын дараа бодит хамтын ажиллагааны эхлэл болох ёстой”гэв. Ногоон бүсэд иргэд, иргэний нийгмийн байгууллага болон аж ахуйн нэгжээс нийтдээ 900 гаруй төслийн санал иржээ.
Хүсэлтийг үйл ажиллагаагаар нь нэгтгэнэ багцалж, ногоон бүсийн арга хэмжээний үеэр нийтдээ 480 төсөл, 60 шилдэг туршлагыг танилцуулна. Дөрвөн павильонд иргэний нийгэм шинжлэх ухааны байгууллага, 39 хувийн хэвшлийн байгууллага үйл ажиллагаа танилцуулна.

Өнөөдөр албан ёсоор нээлтээ хийсэн ногоон бүсэд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, шинжлэх ухааны 60 гаруй байгууллага өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж байна.
Хурлын 12 өдрийн туршид 480 зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулагдахаас гадна кино үзвэр, соёлын биет болон биет бус өвийн үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болж байгаа аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.