Улс төрийн халуун сэдэв

Монголыг криптовалют, AI-ийн дата байгууламжуудын үүр болгоно гэх Т.Доржхандын ТЭНЭГЛЭЛ

Монголд дэлхийн улс орнуудын төлөөллүүд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг бодлого боловсруулж, хамтын эв санаагаар ус, хөрс, бэлчээр, байгаль дэлхийг хамгаалах тухай хэлэлцэж суухад манай улсын Шадар сайд Засгийн индэрээс эсрэг юм ярив.

Шадар сайд Т.Доржханд өчигдөр эрчим хүчний нүүрсийг ашиглаж, эрчим хүчний станц байгуулаад дэргэд нь түүгээрээ ажиллах боломжтой криптовалют, хиймэл оюун ухааны дата төв, байгууламжууд барих боломжийг бүрдүүлнэ гэлээ. Түүнчлэн эндээс гаргасан эрчим хүчээ гадагш экспортлох боломжтой гэхчлэн хэлсэн.

Эрчим хүчний экспорт өөр хэрэг. Харин улс орнууд манайд криптовалют, AI-ийн дата байгууламжууд барихад яг болно. Монгол шиг хүйтэн улсад хөргөлтийн системийн зардлаа 40 хувь хэмнэнэ, иймээс Өгөгдлийн тухай хуулийн төслийг даруй өргөн барихаар болсноо зарлав.

Энгийн жишээ дурдахад л Казахстаны криптовалютын томоохон байгууламж гэхэд цахилгааны дэд станц ньв 180 МВт хүчин чадалтай. АНУ, Норвеги, Сингапур зэрэг улс орнуудын хиймэл оюун ухааны дата баазуудын эрчим хүчний хэрэглээ асар өндөр, дулааныг зайлуулахын тулд сүүлийн үеийн технологиудыг ашиглаж байна. Ер нь л хамгийн багадаа 50 МВт хүчин чадалтай станц барьж байж эдгээр дата байгууламжуудыг ажиллуулна.

Дата байгууламжуудын цахилгааны хэрэглээ асар өндөр, тэр дундаа AI дата төвийнх. Мөн хөргөлтөөс шалтгаалсан усны хэрэглээ дийлдэшгүй.

Т.Доржхандын хэлж буйгаар эрчим хүчний нүүрсээ ашиглаад цахилгаан станц барина гэж буй нь үнэндээ нийслэлчүүдийнхээ өвлийн утааг даван туулж чадахгүй хэдэн зуун тэрбумаар нь зарцуулж байгаа манай улсад агаарын бохирдол бол хурц сэдэв.

Сэргээгдэх эрчим хүчний боломж нөөцийг мөн ашиглаж, дата төвийн эх үүсвэрийг шийдэх боломжтой хэмээн хэлсэн. Хиймэл оюун ухаан болон криптовалютын дата төвийн онцлог нь 24 цаг тасралтгүй ажиллаж байдаг. Үүний тулд хуримтлуур, нөөц эх үүсвэр, цахилгаан дамжуулах том сүлжээ, тогтмол ачааллыг тогтвортой хангах шаардлага тулгарна.

Мөн ийм төрлийн дата төвүүд нь тал хээрийн сэрүүн бүсэд баригдах нь элбэг бөгөөд манай улсад тохиромжтой бүс нь говь байх магадлал бий. Гэтэл өнөөдөр цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдолтой нүүр тулчихаад байгаа говьд ийм дата баазууд барина гэдэг боломжгүй. Байгууламжаас гарах дуу чимээ зэргээс шалтгаалан нэн ховор амьтдын хөдөлгөөн, амьдрах орчинд асар сөрөг нөлөө үзүүлнэ.

Монгол Улсад ОХУ-ын төрийн өмчит Росатом компани бага оврын Атомын цахилгаан станц барих санал хүсэлтээ уламжилж, улмаар ТЭЗҮ нь бэлэн болчихоод удаж буй. Гол асуудал нь хөргөлтийн систем буюу асар их усны нөөц шаардлагатай болсон. Гэтэл уг бага оврын АЦС-ыг барих боломжтой гэж үзсэн Хархорумын орчимд ийм их хэмжээний усны нөөц ашиглах боломж хомс тул өдгөө энэ төсөл царцчихаад байгаа. Бодит байдал нь ийм.

Хятад улс 2021 онд криптовалютын дата төвүүдийг үндэсний хэмжээнд хүчтэй шахаж, шинэ төслүүдийг хориглосон. Учир нь эрчим хүчний хэрэглээ, нүүрстөрөгчийн ялгаруулалт өндөр, эдийн засагт оруулах хувь нэмэр бага гэж үзсэн юм. Энэ бол байгаль экологид үзүүлэх нөлөөг харгалзан үндэсний хэмжээнд криптовалютын дата төвүүдийг шахаж эхэлсэн хамгийн тод жишээ болчхоод байна.

Мөн Косово улс нь эрчим хүчний хямралаас үүдэж криптовалютын олборлолт болон дата байгууламжийн асуудлыг бүрэн хориглосон. Цахилгааны хомсдол, нүүрсээр ажилладаг цахилгаан станц, импортын цахилгааны хэрэглээ, эрчим хүчний үнийн дарамт, нийлүүлэлтийн хямрал үүссэн юм. Сүүлд гэхэд Казахстан улс цахилгааны сүлжээнд нь үүссэн ачааллаас болж хэрэглээнд квот тогтоож, өөр эх үүсвэрүүдийг бий болгох хүртэл үндэсний сүлжээнээс цахилгаан авахыг хязгаарласан байдаг.

АНУ-д хиймэл оюун ухааны дата төвүүдийг цахилгааны үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн, усны ашиглалт ихэссэн, дизель генараторын бохирдол, тэсвэрлэшгүй дуу чимээ, орон нутгийн дэд бүтцийн зардлыг татвар төлөгчид үүрч байна гэх асуудлуудаас шалтгаалан хүчтэй эсэргүүцсээр байгаа билээ. Ирланд улс дата төвийн цахилгааны хэрэглээнээс болж олон жил эрчим хүчний хэрэглээндээ хязгаарлалт тавихад хүрсэн.

Энэ мэт олон улсын жишээг дурдвал их. Манай улсын хувьд цаашид ундны цэвэр усны хэрэглээ болоод саарал ус дахин ашиглах бүхий л боломжуудыг нэвтрүүлэхээр зорьж ядахад Монголыг дата байгууламжуудын үүр уурхай болгоё хэмээн Т.Доржханд уриалав. Ирэх долоо хоногт сайн мэдээ дуулгана гэсэн түүний энэ үгийн ард ямар тохироо, хэлэлцээ хийгдээ бол.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрчим хүчний хомсдолтой, усны асуудалтай Монголд крипто олборлолт, AI дата төвөөр хөгжлийн гарц хийнэ гэдэг арай л бодлогогүй сонсогдож байна

Зочин
Зочин

Goviin us, belcheer, baigaliin emzeg orchnoo bodohgui data tuv yarij baigaa ni uneheer sonin yum daa

Зочин
Зочин

Ene bol zugeer neg businessiin sanal bish, ulsiin erchim huch bolon usnii nootsiig yaj ashiglah ve gedeg tom asuudal shuu

Зочин
Зочин

Mongol ulsad ehleed irgediinhee togtmol tog, tsever us, dulaanii asuudliig shiideed daraa ni iim tom tusluud yarih heregtei

Зочин
Зочин

Цөлжилттэй тэмцэж байгаа нэртэй ч яг тэр үедээ говьд ус их хэрэглэдэг байгууламж барих санаа ярьж байгаа нь бодлогын зөрчил шиг харагдаж байна

Зочин
Зочин

Нүүрсээр станц бариад тэндээсээ дата төв ажиллуулах юм бол байгаль орчны нөлөөлөл, нүүрстөрөгчийн асуудлаа хэн хариуцах вэ

Зочин
Зочин

Монголын давуу тал хүйтэн уур амьсгал байж болно, гэхдээ усгүй бол хөргөлтийн асуудлыг зөвхөн хүйтнээр шийдэхгүй шүү дээ

Зочин
Зочин

Гадаадын компаниудын дата төвийг Монголд бариулж, ашгийг нь тэд аваад ус, цахилгаан, экологийн зардлыг Монголчууд үүрдэг байж болохгүй

Argagui l nukh iumaa
Argagui l nukh iumaa

NUKH namiin mangar darga sh dee.

Зочин
Зочин

Дэлхийн улс орнууд нүүрснээс татгалзах чиглэлд явж байхад Монгол нүүрс түлээд крипто олборлоно гэдэг ямар хөгжил вэ

Зочин
Зочин

AI дата төв гэдэг сайхан сонсогдож болно, гэхдээ 24 цагийн цахилгаан, асар их хөргөлт, ус шаарддаг гэдгийг эхлээд тооцох хэрэгтэй

Зочин
Зочин

Kryptogoor bayajna gedeg oilgolt ali hediin olon ulsad asuudal daguulsan. Bid busdiin aldaag davtah yosgui

Зочин
Зочин

Нүүрсээр станц бариад тэндээсээ дата төв ажиллуулах юм бол байгаль орчны нөлөөлөл, нүүрстөрөгчийн асуудлаа хэн хариуцах вэ

Зочин
Зочин

Kryptogoor bayajna gedeg oilgolt ali hediin olon ulsad asuudal daguulsan. Bid busdiin aldaag davtah yosgui

Зочин
Зочин

Shine tehnologi gej yarih amarhan ch tuunii ard heden megawatt tog, heden say litr us, yamar ded butets heregtei gedgiig ni bas yarimaar bn

Зочин
Зочин

Data tuv oruulj irj bolno, gehdee ehleed niigemd uldeh ashig, tatvar, ajliin bair, erchim huchnii une, usnii zardliig il tod tootsoh heregtei

Зочин
Зочин

Ene talaar zugeer neg ih hurungu oruulalt gej haraad bolohgui. Ulsiin undesnii noots, erchim huchnii ayulgui baidaltei holbootoi asuudal

Зочин
Зочин

Mongol ulsiin hamgiin tom baylag ni zuvhun nuurs bish. Us, belcheer, baigaliin orchin ch bas baylag gedgiig bodoh heregtei

Зочин
Зочин

Пиз... тогоо таслахгүй болчихоод наадхаа ярь2

Холбоотой мэдээ

Back to top button