НИЙГЭМ

Ой, хээрийн түймрийг эрт ирүүлж, шуурхай арга хэмжээ авчээ

Завхан аймгийн Тэлмэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Гантөмөр, Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Б.Дамдинсүрэн энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд ажиллаж байх үедээ Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Нам хавтгай гэх газарт гарсан ой, хээрийн түймрийг илрүүлж, орон нутгийн удирдлага, холбогдох албадад даруй мэдэгдэн, шуурхай арга хэмжээ авч түймрийг цурамд оруулж, унтраасан байна.

Урьдчилсан байдлаар түймэрт 12.7 орчим га талбай өртсөнөөс 10 орчим хувь нь ойгоор бүрхэгдсэн талбай аж.

Түймэр унтраах ажиллагаанд нутгийн 30 гаруй иргэн, Цэцэрлэг сумын ЗДТГ, Тэсийн гол, Булнайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, “Тэсийн-Илч” ХК-ийн албан хаагчид хамтран оролцож, түймрийг цурамд оруулан, дахин асахаас сэргийлэх хяналт тавьж байна.

Намрын хуурайшилтын үед багахан оч, ил задгай орхисон гал богино хугацаанд ой, хээрийн түймэр болон тархах эрсдэлтэй. Тиймээс иргэн бүр ой, хээрт зорчихдоо галын аюулгүй байдлыг сахиж, гал түймэр үүсгэх эрсдэлтэй үйлдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button