Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт Улс тунхагласны баяраар шагнал гардуулна
Жил бүрийн 11-р сарын 26-нд Улс тунхагласны баярын өдөр тохиож бүх нийтээрээ амардаг. Энэ жил анхдугаар үндсэн хуулиа баталж хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжсэний 102 жилийн ой тохиож буй. Жил бүрийн эл өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Төрийн дээд одон медаль хүртээдэг уламжлалтай.
Тэгвэл энэ жилийн тухайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа өгч, огцорсон. Улмаар Улс тунхагласны баярын өдөр хэн төрийн одон медалийг гардуулах вэ гэх асуулт гарч ирэв. Энэ талаар ЕТГ-аас тодруулахад " Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын дарга Сандагийн Бямбацогт ажиллаж байгаа учир төрийн шагналыг гардуулна" гэлээ.
Энэ жил МУГЖ Г.Ариунбаатар Монгол Улсын Ардын жүжигчин, Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, Улсын начин Ж.Чулуунбат МУГТ, Хөгжмийн зохиогч Н.Баасандорж МУГЖ цолоор тус тус шагнагдахаар болоод байгаа юм.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯАСАН ИХ ХӨӨРЧ БАЙГАА БОЛДОО! ӨРӨӨНДӨӨ ХҮМҮҮС ДУУДАН ГУРАВ ХОНОГ ВИСКИ ЗАДАЛСАН !