АН: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийг яаралтай оруулж ирэх хэрэгтэй

Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн (2026.11.23) хуралдаанаар Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: “Үхнэ гэсээр үхрийн мах барах” гэдэг шиг Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийг шүгэл үлээгчид, иргэд тэсгэл алдаж байна. Төрийн өндөр дээд албан тушаалтныг шүүмжилсэн иргэдийг дарамтлах явдлыг хуулиар хаах ёстой. Шүгэл үлээсэн жирийн иргэдийг 500 сая төгрөг хүртэлх мөнгөөр дарамталдаг байдлыг яаж зохицуулах юм бэ? Өөрсдийг нь шүүмжилсэн төрийн албан хаагчийг бас дарамталдаг, ажлаас нь халдаг явдлыг энэ хуулиар таслан зогсоох ёстой.
Хэвлэл мэдээлэлтэй холбоотой дөрөвхөн зүйлтэй хууль бий. Төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй байна гэсэн тодорхой заалтыг огт хэрэгжүүлэхгүй байгаа. Бид Засгийн газарт албан бичиг хүргүүлж байгаа. Чөлөөт хэвлэлийн ажиллах боломж нь яаж явах ёстой вэ гэдгийг дахин ярилцах ёстой.
Увс аймгийн ИТХ-ын төлөөгч Д.Цэндсүрэн: Ерөнхий сайд Н.Учрал авлигатай тэмцэнэ, шударга ёс тогтооно гэж ярьчихаад ганцхан өгүүлбэр бичиг ирүүлж, нутгийн өөрөө удирдах ёсны бүрэн эрхэд бүдүүлгээр халдлаа. Ерөнхий сайд Н.Учрал авлигатай тэмцэнэ, шударга ёс тогтооно гэж ярьчихаад ганцхан өгүүлбэр бичиг ирүүлж, нутгийн өөрөө удирдах ёсны бүрэн эрхэд бүдүүлгээр халдлаа. Увс аймагт нүдэн дээр хууль зөрчсөн, хуурамч бичиг баримт үйлдвэр, ашигласан Төсвийн хууль зөрчиж ашиг сонирхлыг нь баримтаар тогтоогоод Аймгийн ИТХ-ын 62,8 хувийн саналаар огцруулахаар хүргүүлсэн. Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг сургууль төгсөөгүй гэдэг албан ёсны лавлагаа байна. Гурван хуурамч сургууль төгссөн гэж өөрийнх нь хуурамч анкет байж байна. Техник технологийн сургуулиас ирүүлсэн тодорхойлолт байж байна. Ийм хүнийг хамгаалаад үлдэж байгаад харамсаж байна.
Ерөнхий сайд Н.Учрал хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан учраас Үндсэн хуулийн цэцэд хандана. Холбогдох албан тушаалтнуудын асуудлаар АТГ-д хандана.
Булган аймгийн АН-ын дарга Г.Ганбаатар: Иргэний Нисэхийн Ерөнхий газарт Санхүүгийн албаны даргаар ажилласан Пүрэв-Очир Засаг даргыг анкетыг худлаа бөглөсөн Булган аймгийн анхдугаар хуралдаанаар томилогдсон бичиг хүчингүй. Хуурамч бичиг баримтаар ТАЗ-өөс тодорхойлолт авч ИТХ-ыг хууран мэхэлсэн байж болзошгүй нөхцөл байдалтай байгаа тул огцруулах бичиг хүргүүлсэн. Булган аймгийг улс төрийн гацаанаас гаргана гэж найдаж байна.
М.ЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.