Путин Украины асуудал дээр Америкийн найз биш гэж АНУ-ын тагнуулын дарга хэлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Шэньжэнь хотод болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын уулзатын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан. Трамп уулзалтын өрөөнд орж ирэхдээ Путинийг өөрийн найз хэмээн тодорхойлсон юм.
Тэгвэл АНУ-ын Үндэсний тагнуулын албаны дарга Жэй Клэйтон “ABC News” агентлагийн “This Week” нэвтрүүлэгт оролцохдоо Трамп Путинийг найз хэмээн тодорхойлсон талаарх асуултад хариулжээ. Клэйтон хэлэхдээ хувийн харилцааны хүрээнд авч үзвэл Путинийг найз хэмээн тодорхойлох нь ямар нэгэн асуудалгүй гэсэн байна. Харин Украины асуудал дээр Путин АНУ-ын найз биш гэдгийг онцолжээ. Тэр “Украины асуудлаар бол тэр АНУ-ын найз биш. Огт биш” гэсэн байна.
Трамп Путинийг өөрийн найз хэмээн дуудсаныгаа өмгөөлж ярихдаа “Дөрвөн мянган ширхэг цөмийн зэвсэгтэй хүмүүстэй дайсан байснаас найзууд байсан нь дээр шүү дээ” гэжээ. Дараа нь АНУ-ын хувьд Путин найз эсэх асуултад хариулахдаа, Америкийг төлөөлж байр суурь илэрхийлэх боломжгүй хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.