УРЛАГ
Дуучин Г.Мөнхцэцэг Испанийн “Villa De Teror” олон улсын тэмцээнд түрүүллээ

Испанийн Канарын арлуудын Гран Канариа арлын Терор хотноо 11-р сарын 16-20-ны хооронд 10 дахь удаагаа зохион байгуулагдсан “Villa de Teror” олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнд (X International Opera Singing Competition “Villa de Teror”) Монголын дуурийн дуучин Гантөмөрийн Мөнхцэцэг тэргүүн байрын шагнал хүртлээ.
Энэхүү тэмцээнд нийт 18 дуучин шалгаран оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Гантөмөрийн Мөнхцэцэг болон Эрдэнэбатын Уянга нар оролцсон аж. Тэд Испани, Португал зэрэг орны шилдэг дуучидтай авьяас чадвараараа өрсөлдсөнөөс Г.Мөнхцэцэг шигшээ тоглолт буюу Гала концертод онцгойрон шалгарч, тэргүүн байр болон 1,500 еврогийн шагналын эзэн болжээ.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.