ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

“IL Divo” хамтлагийн дуучин коронавирусийн халдвараар таалал төгсөв

“IL Divo” хамтлагийн дуучин Карлос Марин 53 насандаа коронавирусийн хүндрэлийн улмаас таалал төгсчээ. Энэ эмгэнэлт явдал Манчестер хотын нэгэн эмнэлэгт болсон байна. Өмнө нь, Марин комд орж, ухаангүй байсан юм.

“IL Divo” хамтлагийн гоцлол дуучин тэрбээр эрчимт эмчилгээнд байгаа гэсэн мэдээлэл арванхоёрдугаар сарын 7-нд гарсан. Испанийн дуучин тэрбээр Манчестер дахь хааны нэрэмжит эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Уран бүтээлч ийнхүү коронавирусийн халдварын улмаас дөрвөл хамтлагийнхан Их Британид хийх тоглолтоо хойшлуулж байсан.

“Бидний найз, хамтрагч Карлос Марин таалал төгссөнд бид зүрх сэтгэлдээ гүн эмгэнэл илэрхийлье. Түүний найз нөхөд, гэр бүл, шүтэн бишрэгчид нь түүнийг санах болно. Карлос шиг дуу хоолой дахин хэзээ ч мэндлэхгүй” гэж тус хамтлагийнхан мэдээлжээ.

Карлос Марин бол Испанийн алдарт баритон, дуурийн жүжигчин, “IL Divo” хамтлагийн дөрвөн гоцлол дуучны нэг.

2004 онд тус хамтлаг анхны хамтарсан цомгоо гаргаж, Хойд Америк, Баруун Европ, Зүүн Азийн хөгжмийн чартуудад дээгүүр байр эзэлж байсан юм.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-20 11:48

ээ хайран дуучин. адгийн муу корона вирус хэчнээн сайхан хүмүүсийг авч явж байнаа

Зочин
Зочин
2021-12-21 00:52

Darhlaa gej yuch bhgui nohor bj de

Холбоотой мэдээ

Back to top button