НИЙГЭМ
Ослын газрыг орхиж зугтаасан тохиолдолд жолоодох эрхийг 1 жилээр хасаж, ₮100,000-аар торгох хууль хэрэгжиж эхэллээ

Зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан тохиолдолд өмнө нь зөвхөн 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилж байсан.
Тэгвэл зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, мөн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгжиж эхлээд байна.
Иймд жолооч, иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийг чанд мөрдөж, осол, зөрчил гарсан тохиолдолд хариуцлагатай хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна
Д.МАРАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.