С.Эрдэнэболд: С.Гончигсумлаа гуайн тухай зохимжгүй жишээ татжээ, уучлалт гуйя

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн С.Эрдэнэболд “25 дугаар суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцохдоо Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн тухай ярихдаа “Манай өвөөгийн хонийг хариулж явсан” гэж хэлсэн шүүмжлэлд өртсөн. Тэгвэл тэрбээр цахим хуудсаараа дамжуулан олон түмнээс уучлалт гуйв.
С.Эрдэнэболд “Уучлал гуйж байна. Санаачилж буй төсөлтэй маань холбоотойгоор 25 дугаар суваг телевизийн Танайд хоноё нэвтрүүлэг санал тавьсан юм. Бурхан бүтээж, хөгжим урладаг байсан өвөг дээдсийнхээ хэлмэгдэж явсан тухай ярих явцдаа Монголын хөгжмийн нэрт оргил С.Гончигсумлаа гуайн тухай зохимжгүй жишээ татжээ. Яг тэр хэсгийг нь үзсэн хүмүүсийн эгдүүцэл төрөхөөр болсон байна. Үүндээ чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Өөрийн дотор байдаг хүнээс тэс өөрөөр ойлгогдох алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч дахин давтахгүй байхыг хичээнээ. Шүүмж, сэтгэгдлээ бичсэн хүмүүсийг ойлгон хүндэтгэж буйгаа энэ дашрамд илэрхийлье” гэжээ.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Gonchigsumlaa guai ene nusan taglaagiin hajuud hiisen ymtai hun.uuh tuuheemededgui hutsfag muu gahai
Ийм тэнэг жа�##�ууд төр рүү зүтгэлэхээр Монголын ирээдүй бүүдгэр болно.
Хонь хариулж явсан гэж хэлэх чинь яахаараа буруу болдог билээ? Хонь хариулах тийм муухай юм бол би их муухай юм хийж явсан байх нь уу? Би 20 хүртлээ хонь хариулж өссөн хүн.
ХОНЬ ХАРИУЛЖ ЯВСАН НЬ ҮНЭН ЮМ БОЛ ЮУНД УУЧЛАЛ ГУЙДАГ ЮМ.
Эрдэнэболдын өвөө Ширчин гуай хүн зарцлаад байхааргүй ядуухан амьдардаг байсан шдээ одоо ямар болсон юм гэхээс
Зохимжгүй жишээ татах биш өөрийн мэдэхгүй юмаа худлаа бурчихлаа гэдгээ хүлээх хэрэгтэй шүү дээ. Аль 1915 онд төрсөн хүн танайхны хонь м�##�ыг хариулж явсныг чи хаанаас, хэнээс, яаж мэдэх вээ дээ.