УЛС ТӨР

С.Эрдэнэболд: С.Гончигсумлаа гуайн тухай зохимжгүй жишээ татжээ, уучлалт гуйя

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн С.Эрдэнэболд “25 дугаар суваг” телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцохдоо Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн тухай ярихдаа “Манай өвөөгийн хонийг хариулж явсан” гэж хэлсэн шүүмжлэлд өртсөн. Тэгвэл тэрбээр цахим хуудсаараа дамжуулан олон түмнээс уучлалт гуйв.

С.Эрдэнэболд “Уучлал гуйж байна. Санаачилж буй төсөлтэй маань холбоотойгоор 25 дугаар суваг телевизийн Танайд хоноё нэвтрүүлэг санал тавьсан юм. Бурхан бүтээж, хөгжим урладаг байсан өвөг дээдсийнхээ хэлмэгдэж явсан тухай ярих явцдаа Монголын хөгжмийн нэрт оргил С.Гончигсумлаа гуайн тухай зохимжгүй жишээ татжээ. Яг тэр хэсгийг нь үзсэн хүмүүсийн эгдүүцэл төрөхөөр болсон байна. Үүндээ чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Өөрийн дотор байдаг хүнээс тэс өөрөөр ойлгогдох алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч дахин давтахгүй байхыг хичээнээ. Шүүмж, сэтгэгдлээ бичсэн хүмүүсийг ойлгон хүндэтгэж буйгаа энэ дашрамд илэрхийлье” гэжээ.

УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНАСанаачилж буй төсөлтэй маань холбоотойгоор 25 дугаар суваг телевизийн Танайд хоноё нэвтрүүлэг санал…

Posted by Erdenebold Sukhbaatar on Sunday, September 13, 2020

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

    1. Хонь хариулж явсан гэж хэлэх чинь яахаараа буруу болдог билээ? Хонь хариулах тийм муухай юм бол би их муухай юм хийж явсан байх нь уу? Би 20 хүртлээ хонь хариулж өссөн хүн.

  1. Эрдэнэболдын өвөө Ширчин гуай хүн зарцлаад байхааргүй ядуухан амьдардаг байсан шдээ одоо ямар болсон юм гэхээс

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button