Нийгмийн

Даншиг наадам энэ сарын 26-28-ны өдрүүдэд болно

Энэ жилийн Даншиг наадам долоодугаар сарын 26-28-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдахаар болсон байна. Даншиг наадамд 256 бөх барилдах бөгөөд түрүү бөх 10 сая, үзүүрлэсэн бөх найман сая, шөвгөрсөн хоёр бөхөд тус бүр зургаан сая төгрөгийн мөнгөн шагналыг олгохоор болжээ. Барилдааны бүртгэлийг долдугаар сарын 25-ны өдөр хийх бөгөөд бөхчүүдийн цолны үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлэх аж. Хэрвээ бүртгэлд ирж чадахгүй хүндэтгэх шалтгаантай бөхчүүд байх юм бол Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын цахим хуудаст холбогдон бүртгэлээ баталгаажуулахыг зохион байгуулагчид хэллээ.

Т.САНТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button