Нийгмийн

Оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” улсын наадмын тов гарчээ

Сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын чансааг шалгаж, ур ухааныг сорьдог “Алтан үзэг” наадмын тов гарчээ.

Уг наадмыг 11 дэх жилдээ зохион байгуулж буй бөгөөд зөвхөн сэтгүүлзүйгээр суралцдаг оюутнууд оролцох боломжтой юм.

Оюутнуудын бүтээлийг арван нэгдүгээр сарын 27-ныг дуустал ХИС-ийн хичээлийн II байранд хүлээж авах аж. Харин шилдгүүдийг арван хоёрдугаар сарын 5-ны өдөр зарлахаар болжээ.

Алтан үзэг” наадам дараах таван төрлөөр бүтээл хүлээн авна

  • Нийтлэл /ярилцлага, сурвалжилга, найруулал, тэмдэглэл, өгүүлэл зэрэг сэтгүүл зүйг аль ч төрөл зүйл байж болно/
  • Телевизийн нэвтрүүлэг /8-10 минут/
  • Радио нэвтрүүлэг /8-10 минут/
  • Нийгмийн реклам /30-60 секунд/
  • Мультимедиа нийтлэл

Уралдааны нийт бүтээлүүдээс дараах байдлаар шагнах аж

  • Гранпри- Өргөмжлөл, цом, 1 сая төгрөг

Төрөл тус бүрээс:

  1. I байр- Өргөмжлөл, 400 мянган төгрөг
  2. II байр- Өргөмжлөл, 300 мянган төгрөг
  3. III байр- Өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр тус тус байр эзэлж шагнуулах болно.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button