Нийгмийн

Оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” наадмын тов гарчээ

Сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын чансааг шалгаж, ур ухааныг сорьдог “Алтан үзэг” наадмын тов гарчээ.

Уг наадмыг 11 дэх жилдээ зохион байгуулж буй бөгөөд зөвхөн сэтгүүлзүйгээр суралцдаг оюутнууд оролцох боломжтой юм.

Оюутнуудын бүтээлийг арваннэгдүгээр сарын 26-ныг дуустал хүлээж авах аж. Харин шилдгүүдийг арван хоёрдугаар сарын 04-ний өдөр зарлахаар болжээ.

Алтан үзэг” наадам дараах таван төрлөөр бүтээл хүлээн авна

  • Нийтлэл /ярилцлага, сурвалжилга, найруулал, тэмдэглэл, өгүүлэл зэрэг сэтгүүл зүйг аль ч төрөл зүйл байж болно/
  • Телевизийн нэвтрүүлэг /8-10 минут/
  • Радио нэвтрүүлэг /8-10 минут/
  • Нийгмийн реклам /30-60 секунд/
  • Мультимедиа нийтлэл

Уралдааны нийт бүтээлүүдээс дараах байдлаар шагнах аж.

  • Гранпри- Өргөмжлөл, цом нэг сая төгрөг

Төрөл тус бүрээс:

  1. I байр- Өргөмжлөл, 400 мянган төгрөг
  2. II байр- Өргөмжлөл, 300 мянган төгрөг
  3. III байр- Өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр тус тус байр эзэлүүлэх нь.

Энэ жилийн наадам их онцлогтой болох ажээ. Тодруулбал, шагналт байруудаас гадна хоёр хүртэлх төслийг шалгаруулж таван сая төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон байна. Төслийн тухай мэдээллийг хүлээн авна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button