Нийгмийн
Хоёр оюутнаас халдвар илэрсэн гэдэг нь батлагдав
Манай сайт өчигдөр хоёр оюутнаас халдвар илэрсэн талаар мэдээлэхэд үгүйсгэгдсэн. Гэсэн ч жолооч Д-гийн оюутан дүүгийн хоёр хавьтагчаас коронавирус илэрсэн нь батлагдлаа.
Тодруулбал, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Жолооч Д-гийн оюутан дүүгийн ойрын хавьтагч 25 хүнийг тодорхой болгож, шинжилгээ авсан. Эдгээр оюутнуудын хоёроос нь коронавирус илэрсэн. Одоо коронавирус илэрсэн хоёр оюутны хавьтагчдыг тодруулахаар ажиллаж” гэсэн тайлбар өгөв.
Яг одоо Төрийн ордонд Улсын онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд хуралдаанаас гарах шийдвэрийг бид иргэн мэдээлэх болно.
С.САЙХАНТУЯА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.