Нийгмийн

СУДАЛГАА: Цар тахлаар эмэгтэйчүүдийн алкохолын хэрэглээ 41 хувиар өсчээ

Согтууруулах ундаа нь хүн төрөлхтний дунд олон зуун жилийн турш, өргөн хэрэглэгдэж ирсэн хүнийг донтуулах, сэтгэцэд нөлөөлөх шинж чанартай бодис юм.

Үүнийг хэтрүүлэн хэрэглэх нь хувь хүний эрүүл мэндэд шууд хортой төдийгүй гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагчдад дам байдлаар хор хөнөөл учруулж, улмаар нийгэм, эдийн засагт дарамт үүсгэдэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд 1 жилд 3 сая, өөрөөр хэлбэл, 1 минутад 6 хүн нас барж байна. Эдгээр хүний 4 хүн тутмын 3 нь эрэгтэй байна. Мөн 2016 оны байдлаар дэлхийн 15, түүнээс дээш насны 1 хүн жилд 6.4 литр “спирт” 1 хэрэглэж байгаа гэх тооцоо гарчээ.

Үндэсний статистикийн хорооноос 2013 онд явуулсан Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны дүнгээр улсын хэмжээнд сүүлийн 1 сарын хугацаанд 15-54 насны эрэгтэйчүүдийн 2 эрэгтэй тутмын 1 (52.4 хувь), 15-49 насны эмэгтэйчүүдийн 3 эмэгтэй тутмын 1 (29.5 хувь) согтууруулах ундаа хэрэглэсэн байна.

Харин АНУ-ын судалгаагаар цар тахлын үед согтууруулах ундааны хэрэглээ 14 хувиар өссөн байна. Тэр дундаа эмэгтэйчүүдийн архи согтууруулах ундааны хэрэглээ огцом буюу өмнөх мөн үеэс 41 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button