Нийгмийн
Нийтийн тээвэр амралтын өдрүүдэд батлагдсан цагийн хуваарийн дагуу үйлчилнэ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд үйлчилж байна.Энэ амралтын өдөр болон албан ёсны бүх нийтийн амралтын өдөр дээрх хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм.Мөн Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад төрлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохгүй болохыг анхааруулж байна.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийтийн тээврийг хориглоод, хувийн машин зогсоогоод байхаар �######�шгүй аминд тулсан ажилтай хүн яах вэ. 5 шараас офицеруудийн ордон хүртэл явган явах уу. Гаргаж байгаа шийдвэрээ өөртөө биш ард иргэддээ зориулж байгаагаа бодож үзээч эрхэм эрх баригчидаа. Олноороо бөөгнөрч болохгүй гэх. Тэгээд 1 автобусанд хэдэн хүн сууж болох юм бэ. Иргэд өөрсдийн машиндаа явб�##� харин ч аюул багатай юм бишүү. Та нар ч яахав дархан эрхтэй хүмүүс. Наад шийдвэрүүдээ монголчууддаа зориулж гарга л даа. Одоо хүртэл вирус орж ирж байгаа Алтанбулагын боомтыг хаагаагүй л байгаа шүү дээ. Тийм байж хэдэн монголчуудаа л дээрэлхэх санаа сэдэх юмаа. Одоо өвлын улир�##� гэдгиыг дулаан байр, машины дотроос мэдрэхгүй л байна уу.