НИЙГЭМ

ОБЕГ-ын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын албаны хэмжээнд Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Дээрх арга хэмжээний хүрээнд албаны хэмжээнд томилгоот бүрэлдэхүүнээс гадна 3000 орчим алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм.

Үүрэг гүйцэтгэх хугацаандаа иргэд, олон нийтэд хяналт тавьж, зам талбайд ариутгал халдваргүйтэл хийх зэргээр коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button