НИЙГЭМ

Шахмал түлшийг нийслэлд 22 компанийн 255 машинаар түгээж байна

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Тавантолгой түлш ХХК онцгой горимд үйл ажиллагаа явуулж, түлш үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлтийн ажлыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар сайжруулсан түлшний хоёр үйлдвэрт 283 ажилтан ажиллаж нийт 2778.9 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн байна. Харин түлшний нөөц 95,000 тонн байгаа юм.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 610 шахмал түлш борлуулах цэг ажиллаж байна.

Сайжруулсан шахмал түлшний хот доторх түгээлтийг тээврийн 22 компанийн 255 машинаар гүйцэтгэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button