Нийгмийн

Хулгайн замаар лагер руу явж байгаад хоёр хүүхэдтэйгээ цасанд боогдсон байжээ

Хөл хорио тогтоож, хотоос гарах замыг хаасан энэ үед иргэн А хоёр хүүхдийн хамт хулгайн замаар Ар гүнтэд байрлах лагер руугаа явж байгаад цасанд боогдсон байсныг албаныхан олжээ. Тодруулбал тэднийг сураггүй алга болсон хэмээн гэр бүлээс нь цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр тэднийг эрэн хайж олсон байна.

ХУУЛИЙН ЗААЛТ: 500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛАХ БУЮУ 7-30 ХОНОГ БАРИВЧЛАГДАХ

Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button