Нийгмийн

С.Батжаргал: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тээвэр ложистикийн ажилчдыг гэрийн тусгаарлалтад орууллаа

Орхон аймгийн засаг дарга бөгөөд АОК-ийн дарга С.Батжаргал мэдээлэл өглөө. Улмаар тус аймагт нөхцөл байдал ямар байгааг танилцууллаа. Тэрбээр,

"1. Дархан хотод илэрсэн тохиолдол болох иргэн Ө-гийн нэгдүгээр хавьтал иргэн Г-ээс ковид илэрч батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдсэн. Иргэн Г нь Орхон аймгийн иргэн бөгөөд хөл хорио тогтоохоос өмнө Эрдэнэтэд гэртээ ирээд буцсан тул иргэн Г-ийн ойрын хавьтал болох 33 хүнийг тогтоож, шинжилгээг авч ХӨСҮТ-д илгээн уг хүмүүсийг тусгаарлаад байна.

2. Халдвар төмөр зам даган гарсан тохиолдлууд бүртгэгдэж байгаа учраас УОК-оос өгсөн чиглэлийн дагуу төмөр замын ажилчдийг тусгаарлах, төмөр замтай холбоотой ажилладаг жишээ нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тээвэр ложистикийн ажилчдыг гэрийн тусгаарлалтад оруулах, шинжилгээ авах зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

3. Тэг зогсолт хийгээгүй харин ариутгал халдваргүйжүүлэлт хийх, иргэдийн хөдөлгөөнийг хумих, сахилга хариуцлагыг чангатгах арга хэмжээ авч байгаа. Хүнсний хангалт саатахгүй.

4. Одоогийн байдлаар иргэн Г-ийн ойрын хавьтал, мөн төмөр замын ажилчид гээд 270 хүний шинжилгээг ХӨСҮТ-д илгээсэн байгаа. Энэ хариуг гартал хот доторхи хөдөлгөөнийг багасгах, иргэдээр дэглэмийг сахиулахад анхаарч ажиллах зэрэг арга хэмжээг авч байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button