НИЙГЭМ

Нэг настай хүүхэд “Энканто таун” хотхоны тагтанд түгжигдсэн байсныг аварчээ

Орон сууцны тагтан дээр бага насны хүүхэд ганцаараа байсныг алба хаагчид аварчээ. Хүүхэд тагтан дээр ганцаараа, түгжигдсэн орж чадахгүй байгаа тухай дуудлага өчигдөр өдрийн 13:41 цагийн орчимд Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг  “Энканто таун” хотхоны 209 дүгээр байрны 14 дүгээр давхарт нэг настай охин О нь тагтан дээрээ байсныг алба хаагчид  цонхоор орж хаалгыг онгойлгон ээж Т-д хүлээлгэн өгчээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. энэ арайч худлаа байлгүй.1настай хүүхэд яаж блокон дээр гарах вэ?ээж нь гэртээ,яагаад цонхоор нь гэж…

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button