Нийгмийн

Сэрэмжлүүлэг: Орон нутгаас мах тээвэрлээд хөдөлсөн иргэний машин замдаа цасанд суужээ

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас Улаанбаатар хотын чиглэлд тус сумын харьяат 54 настай малчин Б  “Маяти” загварын ачааны автомашинаар мах тээвэрлээд хөдөлжээ.

Гэсэн ч тэрбээр  өчигдөр орой 23:30 цагийн орчимд  автомашин нь цасанд сууж, эвдэрсэн гэж ар гэрийнхэнтэйгээ холбоо бариад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг энэ сарын 21-ний өдрийн 01:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 03:12 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Харин тухайн иргэн 06:05 цагт малчин Б-д явганаар эсэн мэнд ирсэн тухай ар гэрийнхэн нь аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Иймд иргэд та бүхэн хол замд явах бол машин тэрэгний бүрэн бүтэн байдлыг шалгаж, нарны эртэд хөдлөөрэй.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн.
Иргэн.
11 сар 24, 2020 01:16

Б�##�агтай хар усанд толгойгоо мэдүүлээд баастай холилдсон б�##�иар з�##�уу вэ.

Холбоотой мэдээ

Back to top button