Нийгмийн

Үс засуулбал нас уртасна

БИЛГИЙН ТООЛЛЫН 8 2020.11.22 / НЯМ ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ХОЁР ХАР ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын 11 сарын 22, Адъяа гараг. Билгийн тооллын 8, Тооно одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Бага цасан болох улирал 6 цаг 01 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button