УЛС ТӨР

Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал

Орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор УИХ-ын чуулган, байнгын хороо, бүлгийн хуралдаанууд онлайнаар хуралдаж байгаа билээ. Хуваарийн дагуу өнөөдөр /2020.11.23/ УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдана.

Мөн ажлын хэсгүүдийн хуралдаануудтай. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

Харин Мягмар гариг буюу маргааш  12.00 цагт Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах/, цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох /Засгийн газарт чиглэл өгөх Улсын Их Хурлын тогтоолын төсөл/ юм байна.  Үүний дараа Лхагва гаригт Төсвийн байнгын хорооны хуралдаан болно.

Хуралдаанаар хэлэлцэх асуудал:

УИХ-ын чуулганы хуралдаан Баасан гаригт хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button