
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-ээс 11:00 цагийн мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Улсын онцгой комиссийн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэлэхдээ “Улаанбаатар хотын хэмжээнд тусгаарлан ажиглах 28 байранд 1607 иргэн, орон нутагт 33 байранд 692 иргэн, улсын хэмжээнд нийт 2299 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Өчигдөр 146 иргэнийг тусгаарлан ажиглах байрнаас гэрийн ажиглалтад шилжүүлсэн.
Гэрийн тусгаарлалтад байх хугацаа 14 хоног. Гэртээ гарсан иргэдийг гар утсан дахь аппликейшнээр дамжуулан хянана” гэв.