
Улаанбаатар хотын 15 байршилд нөөцийн махыг худалдан борлуулах үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зогсоохоор болсныг Шадар сайд мэдэгдлээ. Энэ сарын 14-22-ны өдрүүдийн хооронд 4948 тонн нөөцийн мах худалдаанд гаргажээ.
Улаанбаатар хотын хэмжээнд махны нийлүүлэлт, хангалт хэвийн түвшинд байгаа гэж үзсэн учраас өнөөдрөөс нөөцийн махны борлуулалтыг зогсоохоор болжээ.