ХУУЛЬ

Мөчлүүлж амиа алдсан охиныг төрсөн ах нь хөнөөсөн байж болзошгүйг урьдчилсан байдлаар тогтоожээ

Өнгөрсөн шөнө шуудайнд хийж мөчилсөн, 16 настай эмэгтэй хүүхдийн цогцос олдсон талаар манай сайт мэдээлсэн.

Тодруулбал өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 23-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамжнаас хоёр ширхэг шуудайтай зүйл байна, эвгүй үнэр үнэртээд байна гэж иргэнээс цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Үүний дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгасан байна.

Талийгаач охин нь 16 настай бөгөөд арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хичээлдээ явахаар гараад өнөөдрийг хүртэл сураггүй болоод байжээ. Улмаар эцэг эх нь цагдаагийн байгуулагад хандаж, эрэн сурвалжилж байсан аж. Уг аймшигт хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, гэмт этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн байсан юм.

Тэгвэл дөнгөж сая эх сурвалжаас авсан мэдээллээр сэжигтнийг баривчилжээ. Тодруулбал амь хохирогчийн төрсөн ах болох 2002 онд төрсөн 18 настай залууг сажигтнээр татаж, байцаалт авч эхэлжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Хоньны мах ч эвдэж үзээгүй 18 хан настай хүү хүн эвдээд зогсох сэтгэл зүй байх уу? Хэрэг илрүүлсэн болох гээд хэрэг хүлээлгэж байгаа нь биш биз дэ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button