Нийгмийн

УБТЗ: Дарханд болсон тэмцээнд ОХУ-ын иргэд оролцсон гэж ЭМЯ ташаа мэдээлэл түгээлээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдэгдэл гаргажээ.

Эл мэдэгдэлд “Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас 2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр мэдээлэл хийхдээ Дархан хотод болсон төмөр замчдын тэмцээнд ОХУ-ын иргэд оролцсон гэж ташаа мэдээлэл түгээлээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь шинэ төрлийн коронавирусын  халдварт /КОВИД-19/ өвчний үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын тогтоол, тушаал, захирамж чиглэлийн дагуу өөрсдийн ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн Улсын онцгой комиссын №29 дүгээр хурлын 7.1 дэх хэсэгт заасан “Соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, бизнесийн үйл ажиллагааг дэмжих” чиглэлийн дагуу  “Дархан өртөө” байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан төмөр замчдын дунд тэмцээн, уралдаан, соёлын үйл ажиллагааг зохион байгуулсан.

Уг арга хэмжээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-т ажиллаж байгаа ОХУ-ын мэргэжилтнүүд болон ОХУ-ын иргэд ирж оролцоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт ажилладаг ОХУ-ын мэргэжилтнүүд болон тэдний гэр бүл шинэ төрлийн коронавирусын халдвар / КОВИД-19 / дэлхий дахинд анх  гарсан цагаас эхлэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахин мөрдөж, зорчих хөдөлгөөнөө хязгаарлаж, Монгол Улсын иргэдийн адил  Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны өгсөн заавар зөвлөмжийг биелүүлж ирсэн бөгөөд өнөөг хүртэл тэдний дундаас шинжилгээгээр халдварын нэг ч сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Улсын хэмжээнд гамшгаас хагаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед баталгаагүй худал ташаа мэдээлэл түгээж иргэд, олон нийтийн сэтгэл санааг үймүүлж, байгууллага, хувь хүний нэр хүндэд халдсан үйлдэлдээ залруулга хийхийг хүсч байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button