
Covid-19-ийн халдвартай нь тогтоогдсон иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах ажил үргэлжилсээр байна. Тодруулбал энэ сарын 08-ны өдөр Соёлын төв өргөөнд “Эмоци” продакшны тоглолт үзсэн хүмүүсийн зарим нь одоог хүртэл шинжилгээнд сайн дураараа ирж хамрагдаагүй байгаа аж.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Халдварын тандалт, хариу арга хэмжээ авах явцад ард иргэд маань туслалцаа үзүүлж, сайн дураараа шинжилгээ өгөх шаардлагатай байна. Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд “Эмоци” продакшны тоглолт үзсэн хүмүүс дотор батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий хэсэг бүлэг хүмүүс шинжилгээ өгөхгүй хойрго хандаж байна” хэмээсэн юм.
Гайтай имоци яах гэж тоглолт хийсэнюм вэ
Мөнгөний шун####уудаас болж мөд с####ахгүйнээ короногоос өлбөрч үхчих гээд байнуу тоглолт хийхгүй бол
Тодорхой хугацаа заагаад тэдний дотор шинжилгээ өгөхгүй бол х####двар илэрч өвдвөл эмчилгээний зардлыг өөрсдөө төлөхөөс гадна торгууль нэхэмжлэх хэрэгтэй. Ойр дотныхонд нь х####дварлаж өвдөнө гэдгийг ойлгохгүй л бгаа юм байх даа.
ene togloltiig vzsen hvmvvs sanaatai vildldee hariutslaga hvleej shorond oroh ni tob tdorhoi bljee bljee um ma n bad mi hum