НИЙГЭМ
“Сэлэнгэ, Орхонд найм, Улаанбаатарт гурав, Дархан-Уулд хоёр тохиолдол нэмэгдлээ”

Өнөөдөр /2020.11.26/ ЭМЯ-наас ХӨСҮТ-тэй хамтран ээлжит мэдээллээ өгч байна. Энэ үеэр өчигдрийн мэдээллээс хойш 13 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн талаар ярилаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр нийт 4176 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрлээ.
- Улаанбаатар хотод гурав
- Сэлэнгэ аймагт дөрөв
- Орхон аймагт дөрөв
- Дархан-Уул аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн байна” гэлээ.
Халдварын тохиолдлыг Улаанбаатар хотын дүүргүүдийн хэмжээнд ангилбал:
- Баянгол – 16
- Сонгинохайрхан – 10
- Баянзүрх – 17
- Сүхбаатар – 11
- Хан-Уул – 7
- Багануур – 1
- Чингэлтэй – 1 байна.
Харин аймгуудын хэмжээнд ангилбал:
- Сэлэнгэ – 148
- Дархан-Уул – 22
- Орхон – 21
- Дорноговь – 18
- Говьсүмбэр – 3 байна.
Үүгээр Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдолд 712 болжээ. Үүнээс 345 нь эдгэж, эмнэлгээс гарсан байна. Эмчлүүлж буй хүмүүсээс гурав нь хүнд, 55 нь хүндэвтэр биеийн байдалтай буй.
Г.САНСАРМАА