Нийгмийн

Аж ахуй нэгжүүдээ хэсэгчилж ажилд нь оруулъя, ТЭД ТЭСЭХГҮЙ НЬ

Хөл хориог сунгах сонирхолтой хоёр төрлийн хүмүүс байна гэж зарим иргэд сошиал хуудастаа шүүмжилсэн байх нь байгаа оносон шүүмжлэл мэт харагдсан. Тодруулбал төсвийн мөнгөөр цалинждаг төрийн албаныхан, цар тахлын улмаас төрөл бүрийн халамжид хамрагдаж байгаа дунджаас доогуур, амжиргааны түвшин багатай айл өрхүүдэд цар тахлын хөл хорио “ашигтай” байна. Тэдний цалин бүтнээрээ орж байна, санаа зовох зүйлгүй ахуйн зүйлсээр тэтгүүлж буй. Хатуу ч гэлээ үнэн.

Харин хамгийн ихээр хохирч, түүнийхээ хэрээр олон мянган хүнийг ажилгүй болгож, элгээрээ мөлхөж буй нь хувийн хэвшлийнхэн бөгөөд дундаж давхаргын айл өрхүүд. Амжиргаа  нь дундаж юм гэж төрийн хамаг хайр хишгээс үлдэж хоцордог энэ давхаргыг Монголын ард түмний дийлэнх олонх эзэлдэг. Баян ба ядуусын эзлэх хувь цөөхөн. Гэтэл төр засгаас авч хэрэгжүүлж байгаа хайр халамж нь цөөнх хэсэгт л зориулагдсан байдгаас болж өнөөдрийн энэ цар тахлын үед дундаж амьдралтай бөгөөд хувийн хэвшлийнхэн, ажил олгогчид элгээрээ мөлхөхөд хүрээд байна.

Үүний нотолгоо нь МҮХАҮТ-аас гаргасан судалгааны дүнгээс харагдаж байна. Тус газраас арваннэгдүгээр сарын 23-25-ны хоёр өдөрт нийт 3530 ААН, бизнес эрхлэгчдээс бизнесийн үйл ажиллагаанд нь хөл хорио хэрхэн нөлөөлснийг судалж үзсэн байна. Ингэхдээ үйлчилгээ, гадаад дотоод худалдаа, барилга, хүнс үйлдвэрлэл, боловсрол гээд 14 салбарын ААН хамрагдсан байна.Тэдний дийлэнх олонх буюу 54 хувь нь 19 хүртэлх ажилтантай жижиг ААН байна. Харин 25 хувь нь 20-190 ажилтантай бол 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгч, үлдсэн 8 хувь нь 200-гаас дээш ажилтантай томоохон ААН-үүд байжээ.

Тэгвэл, цар тахлаас сэргийлэх арга хэмжээ бизнесийн үйл ажиллагаанд нь МАШ ИХ нөлөөлсөн гэж хариулсан хэсэг нийт судалгаанд оролцогчдын 96 хувийг эзэлжээ. Бага зэрэг нөлөөлсөн гэж хариулсан нэг ч ААН байхгүй бөгөөд одоо хэлэхэд эрт байна гэж хариулсан 3 хувь, нөлөөлөөгүй гэж хариулсан 1 хувийн оролцогч байна.

Цаашлаад ААН-үүд хөл хорионы үед хэрхэн ажиллаж байгааг судалж үзсэн байна. Ингэхэд нийт судалгаанд оролцсон ААН-үүдийн 66 хувь нь үйл ажиллагаа бүрэн зогссон гэж хариулжээ. 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна гэсэн бол 10 хувь нь зайнаас ажиллаж байна, үлдсэн 2 хувь нь хэвийн ажиллаж байна гэсэн хариулт өгсөн байх юм.

Түүнчлэн хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийчхээд байгаа бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж буйгаа хэлсэн байна. Мөн 72 хувийнх нь борлуулалтын орлого 91-ээс дээш хувиар буурчээ.

Судалгаанд оролцогчдын 25 хувь нь арваннэгдүгээр сарын 12-ноос хойш бүрэн зогсолт хийж, ажилчдаа бүрэн халжээ. Энэ хувь хөл хорио он дуустал үргэлжилбэл 46 болж өсөх бөгөөд, хөл хориог гурван сараар сунгавал 52 хувь болж нэмэгдэх аж. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар 7645 хүн ажилгүй болчхоод байгааг судалгааны дүн харуулж байна. Он дуустал хөл хорио үргэлжилбэл энэ тоо 21 мянга 630 болж өснө. Харин хөл хориог гурван сараар сунгавал 25 мянга 253 хүн ажилгүй болох нь.

Энэ бүхнээс харахад хөл хориог дахин сунгах нь олон хүний аж амьдралыг доройтуулах хүчин зүйл болох нь маш тодорхой байна. Тиймээс халдварыг хумих авах арга хэмжээ нь хөл хорио биш, харин халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиулсан, коронатай зэрэгцэн оршиж, ажиллаж амьдрах байж мэднэ. Дэлхийн бусад улс орнууд энэ л замыг сонгоцгоож байна.

Тухайлбал АНУ даяар 12 сая гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Гэтэл зарим хотуудад хатуу хөл хорио тогтоохгүйгээр бизнесийн байгууллага, үйлчилгээний газруудыг богино цагаар үйл ажиллагаагаа эрхлэх, зарим мужид хувийн баталгаатай үйл ажиллагаа явуулах гэх мэт иргэдийн орлогыг бүр мөсөн хаахгүйгээр зохицуулалт хийхийг хичээж байгаа юм байна.

ОХУ-ын хувь ч тэр. Ковидын халдвараар 2 сая 15 мянга гаруй хүн өвчилснөөс 34 мянган хүн нас барж, өдөртөө 22 мянга гаруй тохиолдолд шинээр бүртгэгдэж байна. Хүмүүс маск, бээлий, гар ариутгагч, хоорондын зай гээчийг бараг амьдралын нэг мөрдлөг болгосон. Коронатай зээргцэн аж төрөхөөр шийдсэн. Цаашид багадаа 1-2 жил үргэлжлэх энэ нөхцөл байдалд иргэд дор бүрнээ дасан зохициж, төр харин үүсч болох хүндрэлүүдээс хэрхэн гарах вэ гэсэн менежерийн зарчмаар ажиллах нь чухал болохыг ойлгоод байгаа аж.

Тиймээс Монгол Улс ч энэ л замыг сонгохгүй бол энэ улс орны эдийн засгийг, ард иргэдийн амьжиргааг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхэн чинь тэсч үлдэхгүй нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-27 08:28

МАШ ЗӨВ

zochin
zochin
2020-11-28 15:50
Reply to  Зочин

Edin zasgaa demjih heregtei irged chin olsoj daarch bna delhiin buh ornuud nohtsol baidaltaigaa zohitsoj ajillaj amidarch surch bna delguur bidend udeh hool unegui ogohgui biz dee ovdloo gehed emiin san unegui em ogoh uu horio tseeree odoo bolih heregtei esvel buh hundee belen mongo taraa

Зочин
Зочин
2020-11-27 20:49
Reply to  Зочин

Уг нь өмнөх хуулиар цар тахлын хорион үед улс бүгдийг даана гэсэн байсныг эхний тусгаарл�##�тын зард�##� яригдах үед наадуул чинь хүмүүс шаардаж эхлэнгүүт хавар хууль өөрчлөөд улс даахгүй болгочихсон. Тэр үед та нар яагаад юу ч дуугараагүй юм бэ ? Шинэ түр хууль хийхдээ зөвхөн өөрсдийгөө хамга�##�ах юм хийгээд зөвхөн ядуу иргэдийг хамга�##�на гэсэн за�##�т оруулаад бусад дийлэнх нь яах нь мэдэгдэхгүй тусгагдаагүй орхисон. Хүнсээр ч яаж хангахаа тусгаагүй орхисон. Алдаатай хууль батлах гээд байна гээд сануулсан.

Зочин
Зочин
2020-11-27 10:33

Ийм 2 сонголт л байгаа. Эдийн засгаа дэмжвэл иргэдийн эрүүл мэнд хохирно. Иргэдийн эрүүл мэндийг сонговол эдийн засаг унана. Эрүүл л байж хүн цааш амьдарч чадна, эдийн засаг хүчирхэг байж улс хүчирхэг байна. Эдийн засгаа дэмживэл хичнээн хүний амиар солих вэ? Уг нь хэдхэн хоног тэсээд энэ муухай х�##�дварын голомтыг хумиж чадв�##� эдийн засгаа ч, иргэдээ ч хамга�##�ж чадна.

Зочин
Зочин
2020-11-27 21:56
Reply to  Зочин

маниус гэртээ яс суугаад ажил 100% зогссон, гэтэл гадуур 100.000 яваад бх юм

Том улсууд хэзээ ч ЭЗ-аа зогсоодоггүй.
Том улсууд хэзээ ч ЭЗ-аа зогсоодоггүй.
2020-11-27 20:53
Reply to  Зочин

Эдийн засаг зогсоод 2 долоо хоногоос илүү тэсч чадахгүй сүйд болж байхад ! Ядуу орон тул хүмүүс тэсч чадахгүй. Ийм олон хүн улс тэжээж чадахгүй тул маскаа зүүгээд гараа угааж ариутгаад х�##�двараас сэргийлэх арга хэмжээг авсан хэвээр ажиллах нь зөв ! Мөнгөгүй удв�##� өлсгөлөн хүмүүсийн дархлаа суларна тэртэй тэргүй ганц корона гэлтгүй өөр бусад ямар ч х�##�двар авахад бэлэн болно. Юун эрүүл хүн ?

zochin
zochin
2020-11-27 13:33
Reply to  Зочин

kovid hench uhsen baihgyi harin zvgeer baigaaa humuus turj bas huuhedduud in huchirhiileld ortoj uhej bn

иргзн
иргзн
2020-11-27 10:39

2 л Зам байна даа ЭЗ-аа Дэмжвэл иргэдийнхээ Эрүүл мэндийг Хохирооно Иргэдийнхээ Эрүүл мэндийг бодвол ЭЗ сүйрнэ Эрүүл явб�##� Мөнгө олдоно гэж Эртний нэг сайхан байдаг тэгэхээр цөөхөн хэдэн Монголчуудынхаа Эрүүл мэндийг энэ тэргүүнд тавьсан нь өлзийтэй бусуу

Zochin
Zochin
2020-11-28 11:57
Reply to  иргзн

Yag unen

Зэв
Зэв
2020-11-28 12:59
Reply to  Zochin

Хүн мөнгөтэй байж хоол хүнс, эм тариа, стресгүй дархлаагаа дэмжиж амьдрах байх. Ажилгүй, орлогоүй бол зовидросоо түрүүлээд өөр өвчнөөр өвчлөх байхдаа.

Зочин
Зочин
2020-11-27 20:56
Reply to  иргзн

Ок, тэгвэл хорионых нь бүх хугацаанд хүн бүрт сарын амьжиргааг нь өгчих ! Үүнд хамгийн зард�##� ихтэй амьдардаг хүмүүс нь жишээ нь түрээсийн байранд амьдардаг хүмүүс байх. Гол нь улс тэгж чадахгүй !

иргэн
иргэн
2020-11-27 12:06

Аж ахуйнуудаа Ажилд оруулья л гэнэ ЭЗ Хүндэрлээ л гэнэ яахав Ажилд нь оруулая гэж бодоход өнөө Х�##�двар хамга�##�лын дэг журам �##�дагдаж Х�##�двар улам хурдацтай тархаж эхэлбэл юун Аж ахуй ЭЗ-аа Сэргээх цөс будаа болбол эцэст Харицлагыг нь Хэн хүлээх үү Хэн ч хүлээхгүй шүү дээ Иргэд Хохирооод л үдэнэ өнөө ЭЗ-д бүгд луугаа хураагаад �##�га болцгооно гэж мэд

Зочин
Зочин
2020-11-27 12:16
Reply to  иргэн

Муу тэжээвэр гөлөг!

Зочин
Зочин
2020-11-27 13:00
Reply to  Зочин

Чи өөрөө тэжээвэр.

Зочин
Зочин
2020-11-27 13:27

Иргэд маш хүнд бна яаж амьдрах юм үнэн хүнд бүгд худ�##�даагаар амьдардаг уялдаатай харилцаатай

Зочин
Зочин
2020-11-27 13:40

АНУ-ын -70 градуст хадг�##�ан ашиглах вакциныг сонгох зорилготой янз бүрийн мессэж явж эхэллээ. Хадг�##�ах хөргөгч гээд бизнес харагдаж байгаан болов уу даа. Үйлчилгээ адилхан үзүүлдэг адилхан ДЭМБ-ээс заввшаар�##� авах бусад вакциныг ярихгүй байгаа нь анхаар�##� татаж байна.

Зочин
Зочин
2020-11-27 14:57

Шуудхан хэлэхэд эрүүл мэндээ юу? Эдийн засгаа юу? гэдгийг сонгох цаг болжээ. Гадаадын өндөр хөгжилтэй зарим улсууд эдийн засгаа сонгоод үр дүнд нь хичнээн хүн өвдөж, хичнээн хүн эндэв? Энэ бол бодит дүр зураг, тэгэхээр дахиад жаахан тэсээд энэ муухай тах�##�ыг хумьж авчихв�##� дараа нь эдийн засгаа ч сэргээж болмоорсон, иргэдээ ч энэ муухай х�##�двараас ч сэргийлмээрсэн.

Зочин
Зочин
2020-11-27 21:01
Reply to  Зочин

Манайд ч гэсэн хичнээн хүн коронагаар биш автын ослоор үхэв ! ЭЗ-аа сонгох нь зөв. Чи сарын дараа л байд�##� маш хүнд болно гэдгийг төсөөл ! Бүгд ажиллахгүй тул төсөвт мөнгө орохгүй. Одоохондоо төрийн �##�бан хаагч фронт шугамынхан үнэтэй хамга�##��##�тын хэрэгслээр тоноглогдоод ажиллаж байгаа ч удаан ингэвэл төрийн �##�бан хаагчдын ч ц�##�ин орж ирэхгүй. ЭЗ зогссон тул. Хэдэн уурхайн орлого сайн хүрэхгүй. Хөдөө ажиллаж байгаа уурхай үйлдвэрүүдээ аймгийн дарга нар зогсоочихсон.

Зочин
Зочин
2020-11-27 21:25
Reply to  Зочин

Өөрийн чинь эцэг эх, үр хүүхэд, настан буурай нар чинь нүдэн дээр чинь х�##�двар аваад х�##�уураад эхлэвэл юун ажил, юун мөнгө, энэ бүхнээ орхиод хайртай нэгнийхээ хажууд бурханаас тусламж гуйгаад яаж ч чадахгүй бүхнийг цаг хугацаанд даатгаад сууж байх нь сайхан бх уу? Жаахан тэсээд энэ х�##�дварыг хумисны дараа маск, бээлийгээ өмсөөд ханцуй шамлан хөдөлмөрлөөд мөнгө олж байсан дээр биш үү? Гадаадын өндөр хөгжилтэй улсууд эдийн засгаа дэмжээд эрүүл мэндээ хаяснаас болж өдөрт хэдэн зуун мянгаараа өвчилж хэдэн мянгаараа эндээд байгаа бус уу? Эдийн засгаа авч үлдэх үү? Эрүүл мэндээ хамга�##�ж үлдэх үү? сонголтоо хий дээ.

Галаа
Галаа
2020-11-27 21:02

Ажил хийхгүй амьдр�##� сайжрахгүй шүү

Галаа
Галаа
2020-11-27 21:09

Маш зөв сайн хамга�##�ах хэрэгсэл тэр цагаан хувцас бусад зүйлээр сайн ххншах хэрэгтэй

zochin
zochin
2020-11-28 00:03

Mongolchuud bid uursdiinhuu tuluu amidarch surah heregtei bus#aar tejeelegseer baigaad amitnaas doloon dor boljee horiog tavih ni zuv .dundchuud suirvel ta nart hen tuslah yum ve?hench tuslahgui baychuud ni amia bodno tur ni dundchuudaa daramtalsaar baigaad duusana.

Theorist
Theorist
2020-11-28 00:55

Ардчил�##� гэдэг Demos Kratos буюу дундчуудын засагл�##� гэсэн утгатай. Дундаж давхарга гэдэг нь Баячууд шиг хэт вакуумжихгүй. Мөн ядуус шиг хэт хар мас�####�хгүй гэсэн утгатай. Иймээс буруу зөвийг дэнслэх гол хүч бол дундаж давхарга гэж үзээд энэ давхаргаас төлөөлөл болгож хүн сонгоод тэд төр гэх зүйлийг байгуулж буй хэлбэр. Товчоор бол амиа аваад явчдаг хэсэг юм. Гэтэл ардчилсан орон гэчээд дундаж давхаргаа нухчин дарж буй эрүүл бус үзэгдэл гаарлаа. Яг дундаж давхарга гэдгийг нарийн тодорхойлмоор байна. Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй гэдэг шиг эхлээд зөв тодорхойлчоод тэрнийгээ дэмжих бодлогоо зөв гаргамаар байна

Зочин
Зочин
2020-11-28 06:07

ЗЭЭЛЭЭР амьдр�##� з�##�гуулж, иргэдээ х�##�амжаар угжиж сонгуулд ялдаг ганц аргатай МАН шиг нам, түүний гишүүдийг дахиж төрд сонгож болохгүйг ард түмэн мах цусандаа мэдэрч байна. ХЭРЭВ үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж ирсэнсэн бол эдийн засаг ингэтлээ муудахгүй байлаа. Үндэсний үйлдвэргүйгээр улс орон хөгжих боломжгүй. ТӨР ААН үүдээ дэмжие ч гэсэн чачий нь хүрэхгүй, боломжгүй. Цаашид байд�##� хүндэрвэл яахаа мэдэхгүй л болж байна. ЗЭЭЛЭЭР бүх асуудлаа шийддэг төр удах уу?

Z
Z
2020-11-28 11:55

98iin jahan urgeljluuleed haldvariig darmaar bgaamaa

zochin
zochin
2020-11-28 18:08

арчаагүй сэтгэлгүй б�##�иар юмаа 3 сая хүнийг зохицуулж чадахгүй

Холбоотой мэдээ

Back to top button