УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Цаагуур чинь аймаар сүлжээтэй хүмүүс аймаар юм аа хийгээд байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслүүдийн хүрээнд хамаарах бараа, бүтээгдэхүүний гааль, НӨАТ-аас нийт 39 тэрбум төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх тооцоотой байжээ.Төсөлд будаа, ургамлын тос, өвс, тэжээл зэргийг гаалийн татвараас чөлөөлөх тухай тусгасан юм.

Энэ үеэрУИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Энэ жил улаанбуудайн ургац авч чадаагүй. Сая Ч.Хүрэлбаатар сайд нийтдээ 400 мянган тонн улаанбуудайн нөөц дотоодод байгаа. 150 мянган тонн улаанбуудай гаднаас орж ирнэ гэж байна. Үүнийг НӨАТ-тай, НӨАТ-гүй гэж ялгах боломж байхгүй. КОВИД-19-өөр далимдуулаад 80 компанид 50 сая төгрөгийн ашиг хийгээд өгчихлөө. Ковидоор далимдуулж хулгай хийдэг хэдэн компани ашиг олоод дуусах юм уу. Сайд нар шинэковдоод байна. Цаагуур чинь аймаар сүлжээтэй хүмүүс аймаар юм аа хийгээд байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-27 14:08

-70 градуст хадг�##�даг вакциныг худ�##�дан авах т�##�аар мессэж явж эхэллээ. Хадг�##�ах хөргөгч гээд баахан мөнгө хусах арга гарч ирнэ. Энгийн нөхцөлд хадг�##�ж болох вакциныг яагаад монгол хүнд тохирохгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл мөнгө хусах боломж нь хаагдана.

Зочин
Зочин
2020-11-27 16:48
Reply to  Зочин

Тийм шүү . Ядуу, хөргөгчгүй байж ...

Холбоотой мэдээ

Back to top button