Нийгмийн

ЦУОШГ: Арванхоёрдугаар сарын цаг агаарын төлөв гарлаа

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргалаа.

 Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Тодруулбал /Увсын өмнөд, Ховд болон Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр/ бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг, Хэнтийн нурууны зүүн хэсгээр мөн Дорнод талын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Нэг дүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр хоёрдугаар арав хоногийн дунд үеэр болон сарын сүүлээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3- 5°С сэрүүснэ. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Баруун аймгуудын нутгаар:  Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4-8 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 12-14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16-18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлээр, хоёрдугаар арав хоногийн дундуур болон сүүлээр  гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5 -10°С хүйтэн. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 6 -11 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар:Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С хүйтэн. Нэгдүгээр арав хоногийн эхэн үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар:  Хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар бага зэргийн цас орно.Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button