Нийгмийн

Хог тээвэр, зам цэвэрлэгээний ажлыг 1312 ажилтан гүйцэтгэж байна

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өнөөдөр (2020.11.28)-ийн 10:00 цагийн байдлаар хог тээвэр, зам цэвэрлэгээний ажлыг тохижилт үйлчилгээний 21 компанийн 1312 ажилтан гүйцэтгэж байна. Зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч нар 77 рейсээр 195 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэжээ.

Эмнэлгийн аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалыг хоёр компанийн 47 ажилтан, 11 машинаар эрүүл мэндийн байгууллага, тусгаарлах байр, оношилгооны төвүүдийн аюултай хог хаягдлыг устгасан байна. Мөн золбин нохой, муур устгалын гурван компанийн анчид 12 нохой, муурыг устгажээ. Одоогийн байдлаар ариутгал, халдваргүйтэлийн 16 байгууллагын 30 машин, 76 ариутгагч ажилдаа гарсан байгаа талаар мэдээллээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button