НИЙГЭМУЛС ТӨР

Хөл хориог сунгах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар шийднэ

Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжих хугацааг арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан. Энэ хугацаа ирэх мягмар гариг буюу 12-р сарын 1-нд дуусч болж байгаа учраас арваннэгдүгээр 29-н буюу өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хориог сунгах эсэхийг эцэслэн шийдэх юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны зүгээс хатуу хөл хорионы хугацааг дахин 14 хоногоор сунгах саналыг гаргаад байна. Энэхүү саналыг өчигдөр УОК-оор хэлэлцсэн байна. Улмаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэр гарна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button