ЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ: Коронавирусийн 24 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны 11-р сарын 28-нд вирус судлалын лабораториудад 9513 хүнд PCR шинжилгээ хийхэд 24 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Нэг нь тир машины жолоочоос илэрсэн. Улаанбаатар хотод 5 тохиолдол бүртгэгдлээ. Нэг нь өмнө нь халдвар авсан хүний ойрын хавьтлын давтан шинжилгээ. Дөрвөн хүн нь гэр бүлийн ойрын хавьтлын тусгаарлалтад байсан хүмүүсээс илэрлээ. Ингээд Улаанбаатарт 75 тохиолдол боллоо.

Сэлэнгэ аймагт 7 тохиолдол бүртгэгдлээ. Гурван гэр бүлийн ойрын хавьтлаас илэрлээ. Ингээд нийт 174 боллоо.

Дархан-уул аймагт нийт 9 тохиолдол бүртгэгдлээ. Нийт 44 тохиолдол боллоо. Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймагт нэмж бүртгэгдээгүй.

Архангай аймагт хоёр тохиолдол бүртгэгдлээ.Халдвар бүртгэгдэж байгаа бариа заслын үйлчилгээтэй холбоотой тандалт хийхэд Батцэнгэл суманд ойрын хавьтал байсныг илрүүлсэн. Энэ хүн бариа заслын эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Архангай аймгийн Батцэнгэл суманд хөл хорио тогтоож, шуурхай штабын бүрэлдэхүүн тэнд ажиллаж байна. Ихтамир суманд ойрын хавьтлууд нь очсон учраас мөн тус сумыг хөл хорионд оруулаад байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 29, 2020 11:24

Тир машины жолооч л гээд хуцаад байхын одоо хүртэл тээвэр хийгээд байгаа юм уу? Баримт нотолгоотой зөв мэдээлэл хийнэ шүү.

Холбоотой мэдээ

Back to top button