УЛС ТӨР

Хөл хориог 10 хоног сунгаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүллээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Улмаар Улаанбаатар болон халдвар илэрсэн бусад аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020.12.11-ний 06:00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэхээр боллоо.

Харин халдвар бүртгэгдээгүй аймгуудын тухайд өмнө нь тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг 2020.12.01-ний 06:00 цагаас эхлэн бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэлээ. 

Улмаар олон нийтийн хамарсан хурал зөвлөгөөн, цуглаан, жагсаал, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээг хориглох, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагааг ажлын тусгай горимд шилжүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, иргэд, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, бүх шатны Засаг дарга, хуулийн этгээдийн удирдлагуудад даалгалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сүх
сүх
2020-11-29 19:42

Боль одоо болно нодлин өвөл тархаа биз дээ боль!!!!

Зочин
Зочин
2020-11-29 19:43

Эсэргүүцэж бна

Иргэн
Иргэн
2020-11-29 20:05

новш юмаа. Өнөө маргаашаа яах вэ гэж байхад. Хариуцлагүй төрийн �##�баны новшнуудаас болж

Зочин
Зочин
2020-11-30 04:06

Эртхэн ажлаа өгч огцорсон бай даа, Содбатаар, Мөхсайхн нар аа

Хуульч
Хуульч
2020-12-01 13:19

Хурэлсух сайдаа!!! УБ ын захирагч наад хелдуугээ хурдан огцоруулаачээ. 1242 тоот захирамжийн хориглосон худ�##�дааны хугацаа нь дуусчихаад байхад одоо хуртэл архи дарс пиво оо дэлгууруудээр заруулахгуй биднийг хэцуудуулж байна. Эсвэл сунгаад хориглосон за�##�ттай захирамж хэрэгтэй байна. Наад сууд�##� санд�##�ын беглеегууд чинь ажил аа Яг таг хийж чадахгуй бусдыг чирэгдуулж байна. Эд нар ажиллаж чадахгуй байгаа чинь Чиний муугынх биздээ.

Иргэн
Иргэн
2020-12-02 01:02

Боль одоо ажил төрлөө хиймээр байна. Амьдр�##� ахуй хэцүүдэж дууслаа. Ц�##�ингүй гэртээ суусаар байрны түрээс тог усны мөнгө өр зээл нэхэгдээд дарамттай байна. Хоол хүнс ч дууслаа. Одоо боличуул яаадийн

Холбоотой мэдээ

Back to top button