НИЙГЭМ

Архангай аймгийн Жаргалант сумын иргэний PCR шинжилгээ сөрөг гарчээ

Өчигдөр /2020.12.11/ Архангай аймгийн Жаргалант сумд нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шиинжилгээ авахад вирусийн сул эерэг хариу гарсан тул шуурхай штабаас хариу арга хэмжээ авч, PCR-ийн шинжилгээнд хамруулахаар сорьцыг зөөвөрлөөд байна гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн.

Тухайн иргэний шинжилгээний хариу гарчээ.

Энэ тухайд Архангай аймгийн онцгой комисс "Жаргалант суманд гарсан нэг сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа.

Хөл хорионы үед дэглэмээ сайн баримталж, амны хаалтаа байнга хэрэглэн, гараа ариутгахыг Архангайчууддаа уриалж байна" гэж мэдээлжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button