ХӨСҮТ-ийн хөнгөн өвчтнүүдийг түр нүүлгэж, том ариутгал хийнэ
Сүүлийн өдрүүдэд ХӨСҮТ-ийн хэд, хэдэн эмч сувилагчдаас шинэ коронавирусийн халдвар илэрсэн. Сүрьеэгийн тасгийн эмчээр халдвар илэрлээ гэж мэдээлэгдсэн ч PCR шинжилгээгээр сөрөг гараад буй.
Тэгвэл биеийн байдал нь хүнд биш өвчтнүүдийг Цэргийн төв эмнэлэг рүү түр нүүлгэн шилжүүлж байгаад ХӨСҮТ-ийн байранд том хэмжээний ариутгал хийхээр болсон байна.
Өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр сэтгүүлч ХӨСҮТ-д халдвар алдагдсан байж болох эсэхийг тодруулахад тус төвийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
“Халдварт өвчнийг нуух тусам улам газар авч, тардаг. Иймд бид нуух биш аль болох ил мэдээлэхийг хичээж байгаа. ХӨСҮТ-ийн эмч, ажилчид халдвар авах тохиолдол гарч байгаа, гэхдээ хяналтад авч ажиллаж байна” гэсэн тайлбар өгсөн юм.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.