НИЙГЭМ

Х.Бадамсүрэн: “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдэг зарчмаар л шийдлээ

Засгийн газраас мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх оны долдугаар сарын 1 хүртэл иргэн, ААН-үүдийн дулаан, цахилгаан, ус, хогийн төлбөрийг тэглэх, мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулах шийдвэр гаргасан талаар ярьсан.

Тэгвэл энэ төлбөрүүдийг тэглэж буй зардлыг “Эрдэнэт” үйлдвэр санхүүжүүлэхээр болсон билээ. Энэ тал дээр “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн:

“Бид 2031 он хүртэлх үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг гаргаж, ТӨБЗГ баталсан. Үүнийгээ хэрэгжүүлээд явж байна. Бүх үйл ажиллагаа үндсэн чиглэлийнхээ хүрээнд 5, 5 жилийн төлөвлөгөөтэй явж байгаа. 650 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Үүнийг аль болох зардлаа танах ямар боломж байна гэдэг дээр ажиллаж, босгоно.  2021 оны төсөв төлөвлөгөөгөө ТӨБЗГ-аар хэлэлцүүлнэ. Хөрөнгө оруулалтаа царцаах байх гэж бодож байна. Энэ амаргүй цаг үед эрдэнэт үйлдвэр нэлээд бэлтгэлтэй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноос хойш 150 орчим тэрбумын нэмэлт орлого, хэмнэлт хийсэн. Гадаад дотоодын банк санхүүгийн байгууллагад зээлийн төлбөргүй болсон. Энэ хэмнэлтээр төсөлт хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээр бэлдэж байсан. Гэхдээ энэ коронавирусийн үед эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг зарчмаар шийдвэр гаргалаа. Энэ үүргийг бид хэрэгжүүлэхийн төлөө, бизнес эрхлэгч, ААН, иргэдээ хамгаалах, боломж олгохын төлөө эрдэнэт үйлдвэр бүх хүчээ дайчилж ажиллана” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
баярлалаа
баярлалаа

ЭРДЭНЭТ үйлдвэрээ төрдөө авсан нь болжээ

Зочин
Зочин

цадахаа мэддэггүй шуналт Бадамсүрэн ашигтай ажиллуулсан биш.Ажилчид сайн ажиллаж зэсийн үнэ нэмэгдэж ЗГ зөв шийдвэр гаргасан.Харин одоо ЗГ оюутолгойг шахах хэрэгтэй б.на.Тэгвэл Монголын 3сая арабчууд шиг боллоо.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүний гаргасан амжилтыг битгий харлуул.

Иргэн
Иргэн

энэ одоо зайлах болоогүй юу.

Зочин
Зочин

Хүний гаргасан амжилтыг битгий харлуул.

Зочин
Зочин

хийгээгүй байгаа ашгаа хийнэ гэж төсөөлөөд явж байгаан байншдээ, яанаа

Холбоотой мэдээ

Back to top button